Н.Учрал: Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 37 секунд
Н.Учрал: Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Нийтлэсэн огноо:

Н.Учрал: Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг УИХ-аас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон.

УИХ-ын дарга Н.Учрал энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд УИХ-ын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар энэ сарын 14-нд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Тус хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж.

Уг хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа.

УИХ-ын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод, үйл ажиллагааны менежментийг шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирдлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв.

Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв. Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмыг боловсронгуй болгоход анхаарч, боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. “Чөлөөлье” санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, гуравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Amlalt.mn

Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
 
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БЛЭКРОК ФМА” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БЛЭКРОК ФМА” КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

ХЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зохиогчийн эрхийн асуудлаарх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлнэ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧИД БАРААЛХАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧИД БАРААЛХАВ

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа