Хятадад “төрийн эргэлт“ зохион байгуулахыг оролдсон цэргийн эрхтнүүдийг баривчилсан гэв үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 23 секунд
Хятадад “төрийн эргэлт“ зохион байгуулахыг оролдсон цэргийн эрхтнүүдийг баривчилсан гэв үү?
Нийтлэсэн огноо:

Хятадад “төрийн эргэлт“ зохион байгуулахыг оролдсон цэргийн эрхтнүүдийг баривчилсан гэв үү?


Хятадын цэргийн төв комиссын дэд дарга бөгөөд Zhang Youxia (зэвсэгт хүчний дээрээсээ 2 дахь том хүн) болон цэргийн төв зөвлөлийн гишүүн бөгөөд зэвсэгт хүчний жанжин штабын дарга Liu Zhenli нарыг огцруулсан албан мэдээллүүд өчигдрөөс гарч эхэлсэн.

Батлан хамгаалах яамных нь албан мэдээлэл дээр дээрх хоёр албан тушаалтныг ёс зүйн зөрчил гаргасан, хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж дурдсан ч бодит байдал дээр огт өөр зүйл болсон талаарх мэдээллүүд гарч эхэлжээ.

2026 оны 1-р сарын 18-ны орой Бээжин хотын төвийн Haidian дүүрэгт орших Jingxi зочид буудалд Хятадын дарга Ши Жиньпинийг баривчлах оролдлого зохион байгуулаад, бүтэлгүйтсэний цаана дээрх 2 эрхэм байсан учраас баривчлагдаж, албан тушаалаасаа зайлуулагдсан бололтой.

Төрийн эргэлт хийх зорилготой байсан байж болзошгүй энэ үйлдлийн талаар таамаг дэвшүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Хятадын батлан хамгаалахын салбарт Ши Жиньпиний хийсэн "цэвэрлэгээ", халаа сэлгээний талаар зайлшгүй дурдах ёстой болно.

Ши дарга 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш иргэний болон цэргийн (Ардын чөлөөлөх арми буюу PLA) албан тушаалтнуудыг онилсон авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил явуулсаар ирсэн. Эдгээр үйлдлээ албан ёсны мэдээнд бол "авлигыг үндсээр нь устгах", "Хятадын Коммунист Нам (ХКН) болон төрийн удирдлагад үнэнч байхыг баталгаажуулах" зорилготой гэж тодорхойлдог.


Гэвч шинжээчид, тоймчид үүнийг нөлөө бүхий өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах, эрх мэдлээ бэхжүүлэх, тэр дундаа Ши Жиньпиний өөрөө удирддаг Цэргийн төв зөвлөл (ЦТЗ)-өөр дамжуулан цэргийн хүчинд туйлын хяналт тогтоох арга хэмжээ гэж үздэг.



Цэргийнхний дунд хийсэн цэвэрлэгээний хамгийн хүчтэй давалгаа 2023 оны дунд үеэс эхэлж, 2025 онд ч үргэлжилж байгаа бөгөөд энэ нь урьд өмнө үзэгдээгүй далайцтайгаар (зарим нь үүнийг Мао-гийн эрин үеэс хойших хамгийн том цэвэрлэгээ гэж нэрлэж байгаа) дээд тушаалын офицеруудыг хамарч байна.

Цэргийнхний хүрээнд хийсэн цэвэрлэгээний онцлох үйл явдлууд:
Rocket Force: 2023 онд Хятадын цөмийн болон пуужингийн зэвсэглэлийг хариуцдаг Rocket Force-c эхэлж, тоног төхөөрөмж худалдан авалттай холбоотой авлига болон албан тушаалын зөрчлийн асуудлаар олон тооны командлагчдыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Сайд нар дарааллан огцорсон:

Энэхүү ажиллагаа бусад салбаруудад өргөжин, Батлан хамгаалахын хоёр сайд дараалан огцроход хүрсэн: Li Shangfu (2023 оны сүүлээр албан тушаалаас нь чөлөөлж, 2024 онд авлигын хэргээр ХКН-аас хөөсөн) болон түүний өмнөх сайд Wei Fenghe.

Генералуудын шийтгэл: 2023 оноос хойш арав гаруй дээд тушаалын генерал шалгагдаж, албан тушаалаасаа зайлуулагдах буюу намаас хөөгдөөд байна. 2025 оны 10-р сард найман өндөр тушаалын генерал авлигын хэргээр ХКН-аас хөөгдөв.


Эдийн засгийн нөлөө: Цэвэрлэгээ нь цэрэг-аж үйлдвэрийн компаниудад саад учруулж, 2024 онд Хятадын зэвсгийн томоохон компаниудын орлого буурсан үзүүлэлттэй гарсан байдаг.

2026 оны 1-р сарын буюу өнгөрсөн 7 хоногийн үйл явдал:
Хамгийн дуулиантай нь, Хятадын цэргийн хамгийн өндөр цолтой офицер бөгөөд ЦТЗ-ийн дэд дарга, генерал Zhang Youxia-г (түүнийг Xi Jinping-ийн хамгийн ойрын холбоотон, эртний итгэлт хүн гэж үздэг байсан) "сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн" (авлига болон нууц задруулсан) хэргээр шалгаж эхэлсэн талаар дээр дурдсан.

Гэвч дээрх албан тушаалтнууд Ши Жиньпинийг Jingxi зочид буудалд хонохоор ирэх орой нь буюу 1 сарын 18-нд баривчлахаар бэлдсэн боловч бүтэлгүйтэж баригдсан талаар албан бус эх сурвалжууд ярьж бичээд байгаа. Жинши зочид буудал нь ерөнхийдөө гадна дотны иргэдийн хувьд хаалттай, цэргийнхий мэдэлд байдаг, төрийн өндөр албан тушаалтнууд байрлах буюу уулзалт, хурал зөвөлгөөн хийх зорилгоор ашиглагддаг, "тусгай хэрэгцээ"-ний зочид буудал аж.



Улс орны төрийн тэргүүнүүд өөр өөрсдийн албан өргөөнөөс гадна амьдардаг өргөөтэй байдаг (Цагаан ордон, Кремль, Их Тэнгэр цогцолбор гм) бол Ши Жиньпиний албан ёсны өргөө нь Zhongnanhai-д байдаг. Гэвч тэрээр хувийн аюулгүй байдлын үүднээс (энгийнээр хэлбэл элдэв халдлагад өртөхөөс сэрэмжлэн) албан ёсны өргөөндөө тогтмол хонохоо болиод удаж байгаа гэжээ.



Харин олон нийтэд мэдэгдэхгүй байршлууд (зочид буудал, амралтын газар, нууц байр) дотроос гэнэт гэнэт random маягаар сонгож, ээлжлэн, тойрч хоноглодог аж. Чухам 1-р сарын 18-нд Жинши зочид буудалд хонох хуваарь нь тодормогц, Zhang Youxia болон Liu Zhenli нар тухайн өдрийн орой нь өөрсөддөө үнэнч цэргийнхнийг цуглуулж, Ши Жиньпинийг баривчлахаар тогтоод байж. Ер нь Жинши зочид буудалд арай олон удаа ирж хонодог, бас нэг байршилдаа 2-оос илүү хоног байдаггүй учир энэ зочид буудалд байхад нь л барьж авах санаатай байж.

Гэвч ямар нэг аргаар тэдний төлөвлөгөөг ажиллагаа эхлэхээс ердөө 2 цагийн өмнө Ши Жиньпин дарга олж мэдсэн бөгөөд тэр даруйдаа буудлыг нууцаар орхин явж, генералуудыг өөрсдийг нь энэ боломжийг ашиглан, гэнэдүүлж баривчлах хариу арга хэмжээ авсан аж.

Харин Zhang Youxia-гийн талынхан нууц нь задарсныг мэдэлгүй төлөвлөсөн ёсоороо ажиллагааг эхлүүлснээр, Жинши зочид буудалд отож байсан Zhang-ийн хүмүүс болон Ши Жиньпиний илгээсэн хүмүүсийн хооронд буудалцаан болж. Төрийн тэргүүний хамгаалалтаас 9 хүн буудуулж амиа алдсан бол нөгөө талаас илүү олон тооны хүн буудуулж үхсэн гэнэ.



Энэ буудалцаан болж байхтай зэрэгцэн, Zhang Youxia болон Liu Zhenli нарыг баривчилсан ба гэр бүлийнхнийг нь ч шууд саатуулсан аж. Зарим хүмүүс ийм хэмжээний ноцтой ажиллагаа сэдэж байсан бол гэр бүлийнхнийгээ яагаад нуугаагүй, хамгаалаагүй юм бол гэж гайхаж байгаа ч эсрэгээрээ гэр бүлийнхнээ гадагш нь явуулах буюу хотоос гаргасан бол илүүтэй сэжиг төрүүлж, ажиллагаа нь илрэх магадлалтай байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж, Канадад амьдардаг сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж.



2023 оноос хойш ийнхүү цэргийн төв зөвлөлийн гишүүдийг бараг бүгдийг нь огцруулж, намаас хөөж, шоронд хориод байсан бөгөөд Zhang Youxia нь хэрэв Ши Жиньпинд ямар нэг зүйл тохиолдвол Хятадын төрийн тэргүүн болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж гадны хэвлэлүүдээр удаа дараа бичигддэг байсан нь түүнийг хардаж сэрдэх хандлагыг улам ч дэвэргэсэн байх боломжтой юм.

Ер нь Ши Жиньпин сүүлийн жилүүдэд улам л хартай сэртэй болсон, хэнд ч итгэхээ больж, нам доторх өрсөлдөгчдөө нухчин дарах нь Маогийн үеийнх шиг хэв маягтай болсон гэж тодорхой хүрээнд яригддаг байсан нь энэ удаагийн бүтэлгүйтсэн оролдлогоор харагдаж байх шиг байна.

Энэ удаад генералуудын нэрийг маш богино хугацаанд зарлаж, албан мэдэгдэл гаргаж байгаа нь, хэрэв Zhang Youxia-тай ижил санаа бодолтой, дараа дараачийн төлөвлөгөөнд нь гар бие оролцох сонирхолтой этгээдүүд байсан бол тэдэнд өгсөн шуурхай сануулга, мессеж гэж ойлгогдохоор байгаа юм. Бас маш богино хугацаанд төрийн эргэлт зохион байгуулагчид, тэдний гэр бүл, хань хамсаатнуудыг бүгдийг нь баривчилж, цэгцэлж дуусгаад мэдэгдлээ хийж байгаа нь тодорхой гэжээ.

Ташрамд дурдахад, хэрэв энэ удаагийнхийг Ши Жиньпиний амь насанд халдах оролдлого гэж тооцох юм бол нийтдээ ийнхүү 4 дэх удаагаа түүнд халдаж буй тохиолдол болох аж.

Үүний өмнө ихээхэн шуугиан дагуулсан оролдлого нь 2013 онд ХКН-н УТТ гишүүн асан Zhou Yongkang хөлсний алуурчин явуулж, бүтэлгүйтээд хүүтэйгээ хамт баривчлагдсан явдал байдаг гэнэ. Хөлсний алуурчин Ши Жиньпиний бие хамгаалагчийг хороож, Ши даргын хөлийг сум шүргэсний улмаас олны нүдэнд ил гарч ирэлгүй 20 гаруй хонож байсан гэдэг.

Нэгэнт ийм оролдлого хэд хэд гарч байгаа учраас Ши Жиньпин цаашид ямар арга хэмжээ авах нь их анхаарал татаж байгаа. Зарим хүмүүсийн таамаглалаар төрийн тэргүүний ажлаа даруй өгч, өөрийн болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, эсвэл эцсээ хүртэл өрсөлдөгчид болон өрсөлдөгч гэж үзсэн бүх хүнийг барьж хорих, барьцаа улам чангаруулах хувилбарууд байгаа гэнэ.

Эх сурвалж: Treads.com

Дэлхийн цомын хошой аварга Н.Сэлэнгэ олимпын үзүүлэлт авиралтад оролцлоо
Дэлхийн цомын хошой аварга Н.Сэлэнгэ олимпын үзүүлэлт авиралтад оролцлоо
 
Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!
Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв