Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын тэргүүтэй төлөөлөл 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Нагояагийн их сургуулийн хууль зүйн сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Сахилгын хорооны зүгээс өөрсдийн үйл ажиллагаа, туршлага танилцуулж, шүүгчийн сахилгын хэрэг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон хэлэлцэв. Мөн шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх сайн туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд харилцан тохиролцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!