Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 29 секунд
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа
Нийтлэсэн огноо:

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.03.26) Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа.

Хүндэт зочид, төлөөлөгчид болон Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нарыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон угтан авч эмнэлгийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн үр дүн, явцын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 онд эхэлсэн Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах таван үе шаттай төслийг Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны удирдлага дор 25 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм байна.

Мэс заслын эмнэлэг нэртэйгээр 1954 онд байгуулагдсан үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийнхээ талаар П.Н.Шастины нэрэмжит Монгол Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчнүүдийн гуравдугаарт зүрх судасны өвчлөл ордог бол нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог баримтыг тэрбээр тодотгоод Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа энэ төсөл нь манай улсын зүрх судлалын хөгжлийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн болохыг тэмдэглэсэн. Хоёр улсын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бүх насныханд зүрх судасны чиглэлээрх тусламж, үйлчилгээг эх оронд нь өндөр түвшинд үзүүлэх боломжтой болж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ олон улсын түвшинд чадавхжуулан, мэргэшүүлж байгаагаа дурдав.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус эмнэлэг иргэдийн гадаад улс руу зорьж очиж хийлгэдэг зүрх судасны хагалгааг нийтдээ 6500 гаруй удаа даатгалын зардлаар хийснээр 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг эх орондоо үлдээсэн талаарх тооцооллыг танилцуулж байв. Энэ бүхэн нь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Францын Страсбургийн их сургуулийн урт хугацааны дэмжлэг, туслалцааны үр дүн болохыг тэмдэглэж байв. Улсын гуравдугаар төв эмнэлэг нь оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг байна. Энэ нь монгол хүн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаагийн илрэл болохыг Ц.Төмөр-Очир захирал тэмдэглэж байсан. Энэхүү дэвшилтэт технологиудын ихэнх хувь нь Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийн хүрээний үйл ажиллагаа эзэлдэг гэдгийг онцолсон.

Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 оноос таван үе шаттай төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн шат нь 21 аймаг 9 дүүргийг хамран амжилттай хэрэгжээд байгаа юм байна. Төслийн тав дахь шат нь “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төсөл юм байна.

Монгол Улсын Их Хурал 2025 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар 25 жилийн турш хэрэгжүүлж буй төслийн тав дахь шат хэрэгжих боломж бүрджээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч, “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн удирдагч Д.Мөнгөнчимэг холбогдох мэдээлэл, төслийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2025-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийт 120 ортой эмнэлэг барьж байгуулах юм байна.

Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Мөн эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэл буурна гэлээ. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгчид тав тухтай, эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл буурах ач холбогдолтой юм байна.

Энэхүү төсөл манай хоёр орны хамтын ажиллагааны маш чухал хэсэг болохыг Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэмдэглэж байв.

Эмнэлгийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн үр дүн, явцын талаарх мэдээлэл танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Зүрх судлалын тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Нэнси Аренд, Свен Клемент, Александра Скоос, Лиз Браз болон Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейланд нар, албаны хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хилчингийн долоодугаар байрны 24 метр халуун усны шугамд гарсан гэмтлийг засаж байна
Хилчингийн долоодугаар байрны 24 метр халуун усны шугамд гарсан гэмтлийг засаж байна
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

“Sprint–UB Startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

Стартап хөгжүүлэх Хакатон тэмцээний бүртгэл эхэллээ

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ