Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ
Огноо
Унших
9 минут 10 секунд
Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ
Нийтлэсэн огноо:

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Газраа чөлөөлсөн иргэн хоосон батламж өвөртлөн үлддэг, байр захиалсан иргэд залилангийн хохирогч болдог байсан тогтолцоог өөрчлөх цаг болсон.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдэд хандан “100 мянган айл орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Сайдын танилцуулсан бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцахад барилгын салбарын олон жил хуримтлагдсан эмх замбараагүй байдалд цэг тавьж, орон сууцжуулалтын бодлого одоо л цэгцрэх нь үү дээ гэсэн хүлээлт төрж байна.

Учир нь манай улсын барилга, орон сууцжуулалтын салбар олон жил нэгдсэн бодлого, уялдаа холбоогүй явж ирсэн нь нууц биш. Нэг талд нь яам бодлого боловсруулж, нөгөө талд нь нийслэл, аймгууд барилгын зөвшөөрөл олгох, газар чөлөөлөх, төсөл хэрэгжүүлэх ажлаа тус тусдаа хариуцна. Харин төрийн орон сууцны асуудлыг ТОСК, НОСК зэрэг байгууллага өөр өөрийн хүрээнд зохицуулж, хуваарилалт, сонгон шалгаруулалт явуулна. Үүн дээр Барилгын хөгжлийн төв болон бусад байгууллагын чиг үүрэг нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, нэг салбарын асуудлыг шийдэх нэрээр олон байгууллага тус тусдаа шийдвэр гаргаж, харин тэдгээрийн уялдаа холбоо, хариуцлага нь тодорхой бус явж иржээ. Үүний уршгийг хамгийн ихээр амссан, хохирсон хүмүүс нь мэдээж иргэд.

Газраа чөлөөлсөн ч байргүй, мөнгөө төлсөн ч орон сууцгүй үлдсэн иргэдийн хохирлыг хэн хариуцах вэ?

Нийслэлийн бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтөд итгэж, олон жил амьдарсан газраа чөлөөлж өгсөн ч эцэст нь орон сууцандаа орж чадалгүй, хоосон батламж өвөртлөн үлдсэн өрхүүд цөөнгүй. Тэд түрээсийн байр дамжин амьдарч, зарим нь хэдэн жилээр хүлээж, амьдрал ахуйгаараа хохирсон бодит жишээ ч бий.

Үүгээр зогсохгүй олон жил хөдөлмөрлөж, хурааж хуримтлуулсан мөнгөө орон сууцны урьдчилгаа, захиалгын төлбөрт өгсөн иргэд залилаагчдын хохирогч болсоор ирсэн. Нэг орон сууцыг хэд хэдэн хүнд давхар захиалуулах, иргэний захиалсан байрны өмчлөх эрхийн баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, тухайн байрны эрхийг бусдад шилжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрт барьцаалах зэрэг ноцтой асуудал салбарт нүүрлэсэн нь нууц биш.

Энэ бүхний цаана зөвхөн барилгын компаниудын хариуцлагагүй байдал бус, төрийн байгууллагуудын бодлого, хяналт, бүртгэл, мэдээллийн уялдаа холбоогүй байдал ч нөлөөлсөн нь гарцаагүй.

Товчхондоо, барилгын салбарын бодлого нэг талд, хэрэгжилт нөгөө талд, хяналт нь өөр газар байснаас үүдэн иргэдийн эрх ашиг хохирч, орон сууцжуулалтын нэрээр залилан, луйвар хийх боломж залилагсадад бүрдсэн гэхэд хилсдэхгүй.

Харин одоо энэ тогтолцоог өөрчлөх чиглэлд тодорхой алхмууд хийгдэхээр болжээ.

Орон сууцжуулалтын бодлого салбарын яаман дээрээ төвлөрч, иргэдийн эрх ашгийг хамгаалах шинэ тогтолцоо бүрдэх нь

Сайд Э.Бат-Амгалангийн танилцуулснаар Н.Учралын Засгийн газар төрийн орон сууцжуулалтын бодлогыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд төвлөрүүлж, салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэл баримталж байгаа аж.

Хамгийн чухал нь газраа чөлөөлсөн иргэдийг байртай болгох асуудлыг зөвхөн батламж олгоод орхих бус, бодит үр дүнгээр хэмжих зарчимд шилжихээр зорьж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, газраа чөлөөлсөн өрх бүрийг орон сууцанд хамруулах, тэдний эрх ашгийг хамгаалах асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэхээр ажиллаж эхэлжээ.

Мөн орон сууцны захиалгатай холбоотой залилан, давхар борлуулалт зэрэг эрсдэлийг таслан зогсоохын тулд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн байгууллагатай хамтран цахим бүртгэлийн систем нэвтрүүлэхээр болжээ.

Тус системээр орон сууцны захиалсан байр бүрийг цахим сүлжээнд бүртгэж, тухайн байрны тоот дугаар дээр блок үүсгэн бүртгэлийн хамгаалалт бий болгох юм байна. Ингэснээр нэг байрыг хэд хэдэн хүнд давхар захиалах, бусдын захиалсан орон сууцны эрхийг хууль бусаар шилжүүлэх, барьцаанд тавих зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.

Энэ бол иргэдийн олон жил хүсэж, хүлээж ирсэн бодит хамгаалалт юм. Орон сууц захиалж буй иргэн зөвхөн барилгын компанийн амлалт, гэрээнд найдах бус, төрийн нэгдсэн бүртгэлээр өөрийн захиалсан байрны эрхийг, төрөөр баталгаажуулж, хамгаалдаг болох нь иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн хэрэг боллоо.

Сонгон шалгаруулалт цахимжиж, ар өврийн хаалга "арилах"-аар болжээ

ХББОСЯ-аас бодлого гаргаж “Солонго-I”, “1008 айлын орон сууц” зэрэг төслийн хүрээнд орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагааг ил тод, нээлттэй болгохоор төлөвлөжээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтыг цахим ухаалаг программ ашиглан явуулж, хүсэлт гаргасан иргэдийг тодорхой шалгуур, эрэмбийн дагуу жагсаалтад оруулах юм байна. Үүнд газраа чөлөөлж, орон сууцанд орох эрхтэй болсон өрх, анх удаа орон сууцанд хамрагдаж буй иргэн, гэр бүлийн гишүүдийн нэр дээр орон сууцны өмчлөлгүй байх зэрэг нөхцөлийг харгалзан үзэхээр болж байгаа аж.

Хэрэв энэ тогтолцоо төлөвлөсний дагуу хэрэгжиж чадвал орон сууцны хуваарилалтад нөлөөлдөг танил тал, ар өврийн хаалга, албан тушаалтны үзэмж, хүний хүчин зүйлсийг арилгах боломжтой. Хамгийн гол нь хэн нэгний танил, хамаатан садан биш, харин бодит шалгуур, ухаалаг систем, цахим бүртгэл, ил тод эрэмбэ иргэдийн орон сууцанд хамрагдах эрхийг шийддэг болох юм.

Мэдээж аливаа шинэ бодлого, тогтолцоо цаасан дээрээ сайхан харагдахаас илүү бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь чухал. Тиймээс дээрх ажлуудын хэрэгжилт, сонгон шалгаруулалтын ил тод байдал, иргэдийн эрх ашиг хэрхэн хамгаалагдаж байгаад олон нийтийн хяналт зайлшгүй хэрэгтэй.

100.000 айлын зорилт бодит ажил болж чадах уу?

Эцэст нь хэлэхэд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн танилцуулсан эдгээр бодлого, ажлууд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах, орчин үеийн хотхон, цогцолборуудыг хөгжүүлэх зорилтуудтай шууд уялдаж байна.

Орон сууцжуулалт гэдэг зөвхөн олон байшин барихын нэр биш. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, сургууль цэцэрлэгиг нь цогцолбороор шийдэхийн зэрэгцээ газраа чөлөөлсөн хүнийг хохироохгүй байх, байр захиалсан иргэний хөрөнгийг хамгаалах, төрийн байгууллагуудын хариуцлагыг тодорхой болгох цогц бодлого байх ёстой.

Энэ утгаараа өнөөдөр танилцуулж буй бодлогын өөрчлөлтүүд зөвхөн барилгын салбарыг цэгцлэх асуудал биш, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх чухал алхам болох боломжтой.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн эхлүүлж байгаа эдгээр олон ажлуудын эхлэлийн сайн талыг нь хэлэхээс өөр яах билээ. Гэхдээ сайн эхэлсэн ажил бодит үр дүнд хүрч, иргэдийн амьдралд өөрчлөлт авчрах хүртэл салбарын яамны сайд, төрийн албан хаагчдын хичээл зүтгэл, иргэдийн хяналт, дэмжлэг чухал.

Н.Учралын Засгийн газар орон сууцжуулалтын бодлогоо энэ чиглэлээр тууштай хэрэгжүүлж, салбарын олон жилийн алдаа завхралыг засаж чадвал 2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцтай болгох зорилт биелэх боломжтой. Хамгийн гол нь энэ тоо тайлан, илтгэл дээр бус, бодит амьдрал дээр түлхүүрээ гардан авсан 100 мянган өрхийн тоогоор хэмжигдэх ёстой юм.

Үүний тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн багийн эхлүүлсэн ажлууд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.

Ц.Мөнх

Amlalt.mn

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ
576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ