Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.
Тухайлбал, хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлэгт хэл ярианы хөгжлийн үнэлгээг уялдуулах, эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах тогтолцоог бүрдүүлэхэд анхаарна.
Мөн хэл засалч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, судалгаа, шинжилгээний ажлыг дэмжинэ.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!