Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан. Ингээд өнөөдөр НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг. Нийслэлийн энэ оны төсвийг “Иргэн төвтэй төсөв” байх зарчмыг баримтлан, иргэдээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн нийслэлийн өмнө тулгамдаж буй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан боловсруулсан.
Та бүхэн нийслэлийн 2027 оны төсвийн төсөлтэй доорх хавсралтаар орж танилцана уу.
Хавсралт файл: НИТХ 2027 ТОГТООЛ _merged.pdf
Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!