Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ
Огноо
Унших
5 минут 52 секунд
Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ
Нийтлэсэн огноо:

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Чингис хаан Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судалж, эх орондоо болон дэлхий дахинд таниулахыг зорьж, дэлхийн урлагийн сор бүтээлийг Монголын үзэгчид эх орондоо үзэж, танин мэдэх боломжийг бүрдүүлсээр ирлээ.

Өнөөдөр тус музейгээс Италийн Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээж, Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэдээ (2026.11.23) олголоо.

Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулж буй юм. Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Соёл, спорт, аялал, жуулчлал залуучуудын сайдын мэндчилгээг Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг уншиж танилцуулсан бөгөөд, мэндчилгээнд “Өнөөдөр бид найман зууны тэртээх Монголын их хаадын үндэслэн тогтоосон их түүхийн зурваст бүтээгдсэн аугаа их өв соёлын нэгэн хэсэг болох Ил хаант улсын үеийн Персийн урлалын дурсгалуудыг эх төрхөөр нь Монгол түмэндээ толилуулж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн нь Монгол Италийн соёлын хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн илэрхийлэл бөгөөд хоёр тал орон зайн хол ойр, саад бэрхшээлээс үл хамааран хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нотолж буйн жишээ болж” гэдгийг тодотголоо.

Нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн дэд захирал, доктор Д.Эрдмаа “XIII зуунд Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн Евроазийн өргөн уудам нутгийг хамарч, өрнө, дорнын соёлын харилцааг тэлсэн билээ.Тэр үеийн өөрчлөлт исламын ертөнцөд ч гүн ул мөрөө үлдээсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн Персийн шаазан эдлэлийн хээ угалз, уран барилгын шавар чимэглэлийн нарийн хийцэд тэр цагийн урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмж шингэжээ. Эдгээр эх үзмэрээр дамжуулан бид Ил хаант улсын үеийн урлагтай танилцаж, Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломжийг олгож буй” гэлээ.

Мөн үзэсгэлэнг нээж Турин хотын Дорно Дахины Урлагийн музейн захирал, орчин үеийн урлагийн куратор Давиде Куадрио хэлэхдээ “Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын хоёр шилдэг бүтээлийг манай музейд хүлээн авч Боргезейгийн галерейд дамжин үзүүлсний дараа бид МАО-ийн цуглуулгаас сонгосон керамик эдлэлийн чухал цуглуулгыг Монголын үзэгчдэд хүргэж байна. Манай үзмэрүүдийн 3 бүтээл нь XII-XIV зууны хооронд Персийн керамикийн онцлог байсан хэлбэр, техник чимэглэлийн хэл найруулгын олон талт байдлыг харуулж байна.Үзэсгэлэн нь түншүүдийн харилцааг гүнзгийрүүлж цаашид улам хөгжих боломжит бат бөх суурийг тавилаа хэмээн онцоллоо.

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байгаа бөгөөд, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм.

Дашрамд мэдээлэхэд, МАО нь Итали улсын Турин хот дахь Дорно Дахины урлагийн музей (Museo d’Arte Orientale) бөгөөд Европ дахь Азийн урлагт зориулсан томоохон музейн нэг бөгөөд 2008 онд хотын төвд орших түүхэн Палаццо Маццонис ордонд нээгдсэн байна.

Музейн цуглуулгууд нь Өмнөд Ази, Хятад, Япон, Гималайн бүс нутаг болон Исламын ертөнцийг хамардаг. МАО нь Торино музейн сангийн (Fondazione Torino Musei) бүрэлдэхүүнд багтдаг, уг сан нь Чингис хаан Үндэсний музейтэй хамтран өнгөрсөн хоёрдугаар сард Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн зохион байгуулсан бол, одоо Улаанбаатарт "Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг" үзэсгэлэнг ийнхүү дэлгэлээ.

amlalt.mn

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно