Гишүүн бүрт ёс зүйг “төлөвшүүл“ Зандан даргаа...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 15 секунд
Гишүүн бүрт ёс зүйг “төлөвшүүл“ Зандан даргаа...
Нийтлэсэн огноо:

Гишүүн бүрт ёс зүйг “төлөвшүүл“ Зандан даргаа...

Спикер Гомбожавын Занданшатар бяраа гаргахдаа мундаг л хүн дээ. Засгийн хэрэг эрхлэхийн дарга ахуйдаа Салхитын мөнгөний орд дээр саагиулан хүрч төрд авч байв. Тэртээ нэгэнтээ, Гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг зохицуулах хууль Бямбацогт, портуун Батбаяр нартай хамтран санаачилж батлуулаад, Монголд хөрөнгө оруулахын хэтийн төлвийг танаж л явлаа.

Одоо спикер болоод хоёр парламент дамначихлаа. Спикер хоёр хийсэн хүн Монголд байхгүй. Аварга эр л дээ. Гэхдээ спикер маань эрх мэдэл дээд болохын хэрээр хууль тогтоохын нь эв ая ихээхэн учир дутагдалтай л харагдаад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг мань хүн удирдсан парламент хийсэн, арван есөн онд.

Чухам давхар дээл муухай гээд өөрчлөлт оруулсан. Удаа ч үгүй өнгөрсөн наймдугаар сард дахиад Үндсэн Хуульд гар хүрэхдээ өнөөх арван есөн онд хийсэн тэр заалтаа авчихсан. Хагас жил ч болоогүй дараагийн өөрчлөлтийг яриад байгаад олон нийт дургуйцэж байна. Энэ парламентын байгаа царай, түүнийг удирдаж байгаа Зандангийн чадал гэж үзэж байна. Тийм ч учраас Зөвлөлдөх зөвлөлийн олон түмэн Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй шүү гэж шийдвэр гаргасан биз. Хийх гэсэн агуулгад нь биш хийж ядаад байгаа энэ байдалд чинь дургүйлхсэнийх.

Одоо дахиад Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийх тухай бид ярьж байна. Гарцаагүй хийнэ гээд л байна, хийх нь зөв шиг байна. Гэхдээ энэ эцэг хуулиндаа ингэсгээд л, байсхийгээд л гар хүрээд байх юм уу, яагаад арван есөн онд мадаг баараггүй хийж болоогүй юм бэ гэж Г.Занданшатараас ард түмэн асуух эрхтэй.

Г.Занданшатар дарга ч шатар тоглохдоо гаргуун лугаа шиг, мадаггүй хариулах ёстой. Энэ бол ард түмний асуулт. Мөнгөний сонгууль явдаг, улсыг хөгжүүлдэггүй, Г.Зандан даргын хамаарах жар, далаад оны хэдэн нөхөд гууль болтлоо сонгогдлоо. Улс дэвждэггүй ээ.

Гомбожавын Занданшатар дарга аа, та хууль тогтоох хурлаа удирдахдаа бүх гишүүдээ овог нэртэй нь дууддаг, ёс төгөлдөр байдаг. Түүн лүгээ агаар нэгээр цоллоход, Монгол улсын парламентыг хоёр дахиа толгойлж байгаа Баянхонгор аймгийн уугуул, “Хаан банк”-аас ажлын гараатай, төр нийгмийн зүтгэлтэн, Тогмидын Доржхандын нэгэнтээ хэлсэнчлэн уншсан, дуулсан нь оройгүй их Гомбожавын Занданшатар дарга аа, танд хийх ажил их байна. Ерөнхий сайд намын дарга тань улс орноо өөд нь татах, шударга ёсыг тогтоох гээд мундахгүй ажиллаж байгааг ард түмэн ойлгоод байна.

Судлаач Д.Ганхуяг бүр их тодорхой бичсэн байна лээ. Тэр дотроо улсыг ахалж байгаа таван улс төрч байна гээд нэгээр нь таныг бичсэн байна лээ. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан та таваас бусад нь зүгээр л дуугүй годил байгаа ухаантай бичсэн байна лээ. Төрийн эрх барих дээд байгууллагын түмнээс санал авсан хүмүүсийг ингэж болохгүй болов уу. Гэхдээ ингэж хэлүүлэхээр байгааг бас хэлсэн байна гэж ойлгох нь та бүхний ашидад хэрэгтэй бус уу.

Зандан дарга аа, та парламентынхаа ажлыг шаламгайлж юуны өмнө, хулгайд холбогдсон, огцрох өргөдлөө өгсөн, эс өгсөн ч хулгайч нь тодорхой байгаа гишүүдээ нэн даруй ангиасааа үтэр түргэн явуул аа. Шударга ёс тань наад танхимаас чинь эхлэх ёстой юм гэж ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан маш үнэн, тодорхой, алдарт үгээ хэлсэн шүү дээ.

Та шударга ёсыг парламентаасаа эхлүүл ээ, Зандан дарга аа. Та өөрөө байшин саваар барьцаалагдаад байх ёс зүйтэн биш байх. Үндсэн хуулиа нэгэнт өөрчлөх юм бол, засаглалд үнэхээр хэрэгтэй байгаа бол нэн түргэн өөрчлөн батал аа. Сонгуулийн хуулиа холимог тогтолцоотой болгоод нэн даруй хуульчил аа. Намуудын тухай хуулиа ариун болго оо. Намаас тань үүдэлтэй авлига дөчин их наядаар яригдаад ертөнцийн булай болоод байна.

Гомбожавын Занданшатар дарга та үлгэрлэн оройлж ажилла аа, үнэмлэхүй олонхитой, жаран хэдэн суудалтай намаас тохоон томилогдсон спикерт юу дутна, юунд бяр үл хүрнэ гэх вэ. Бүх бололцоо байна. Та саяхан Мартын наймнаар үе үеийн парламентын гишүүн бүсгүйчүүдийг аваад зангаргатай амлалт өгнө билээ.

Шийдвэр гагах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд, УИХ-аас онцгой анхааран, хаврын чуулганаар хэлэлцэх улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэт зохицуулалтыг оруулах болно гээд мэдэгдсэн. Нийгэм даяар мэдээлэгдсэн.

Парламентын гишүүн асан, гишүүн олон бүсгүйчүүд талархалтай харж байгаа, баярласан, Салдангийн Одонтуяа бүр босоод зогсчихсон, догдолсон зурагтай постер нийгмээр л нэг яваад, сануулаад байна.

Зандан дарга энэ амлалтаа биелүүлж, бүсгүйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олон оруулж, сонгуульд нэр дэвшихэд эрчүүд, эмэгтэйчүүдийн харьцааг тавь тавь болгохоор хуульчлах нь ононо. Нөгөөтэйгүүр эмэгтэй нэр дэвшигчдийг пропорцианольд сөөлжүүлэн эрэмбэлэх асуудлыг нот болгох хэрэгтэй. Тэгвэл таны амлалт биелнэ.

Манай “Amlalt.mn” сайт төрийг баригчдын, парламентын гишүүдийн амлалтыг эргэн сануулж байгаа. Нягталж байгаа. Биелсэн зүйл тун ховор байна. Яаж ингэж “хулхидаж” чадаж байна аа гэмээр байна, ард түмнээ.

Имфляци, үнийн өсөлттэй уялдуулан цалин нэмнэ гэсэн. Байхгүй. Татварыг бүр яаж ч байсан нэмэхгүй гэсэн. Бүх төрлөөр татвар нэмэгдлээ. Юмны үнэ гаарсан. Доллараар цангасан. Экспорт нүүрс зэсээс өөр байдаггүй. Хөрөнгө оруулалт нэн тааруу. Ардчиллын индекс арван хэдээр ухарсан. Болж байгаа юм тун бага байна, спикер ээ.

Хулгайн зуд улсыг туйлдуулж байна. Одоо эмэгтэйчүүддээ итгэ ээ, тэднийгээ шийдвэр гаргах түвшинд олноор оруул. Эрчүүд тань хулгай худлаар нийгмийг талхаллаа. Та худлаа гэхгүй байлгүй, Зандан дарга аа.

Та одоо бүх гишүүддээ зарлиглаж, хорин онд манай нам ялахдаа юу юу амласан билээ гэдгийг бүх талаар нь нягтлуулж, ард түмэнд хэлэх үгтэй болгуул аа. Энэ тун чухал.

Ёс зүйн манлайллыг Дамдинсүрэнгийн Өнөрболор гишүүн тань дуугараад байна. Гишүүн бүрт ёс зүй эзэмшүүл. Ёс зүй хэвшүүлэх ажлын хэсэг байгуулаад Д.Өнөрболороор ахлуулсан ч болно шүү дээ.

Ажилла дарга аа, худлаа пиардаж биш хэлсэндээ хүрч бодитой ажилла, спикер ээ.

З.БАЯРАА

Amlalt.mn

Тойргоор нь тойрно - Дугаар #3
Тойргоор нь тойрно - Дугаар #3
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо