УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан тул гишүүн болон сайдынхаа суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх нь УИХ-ын бүрэн эрх бол сайдаас чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн захирамжаа асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д танилцуулсан.
Харин намын гишүүнчлэлийн асуудлыг нь хэрхэх талаар өөрөөс нь тодруулахад "Би дүүргийн намынхаа ажлаас чөлөөлөгдсөн. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг нам дээр шийдвэрлэх байх. Түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлж мэдэхгүй байна. Хурлаараа шийдвэрэнэ байх" гэв.