УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийн зоригийг “шалгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
5 минут 23 секунд
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийн зоригийг “шалгав
Нийтлэсэн огноо:

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийн зоригийг “шалгав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай хэлэлцэж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлээд буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нэр дэвшигчдийг мэргэжлийн, улс төрийн нөлөөлөгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Энд нам дамжсан нэг ч хүн алга. Бүгд өөрсдийнхөө "мөнчгөрөөр" сурсан, мэдсэн, туршлага хуримтлуулсан хүмүүс байна. Нэг л асуудал дээр дутуу байж магадгүй. Үүнийг би өмнө нь Байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Энэ нь зориг. Та бүхэн өнөөдөр УИХ-аас мандат авна. Та бүхний дээр УИХ-аас өөр юу ч байхгүй. Тиймээс би зориг байна уу гэж асууж буй юм. Надад зоригийг шалгасан ганцхан асуулт байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр Шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагуудыг түдгэлзүүлдэг, чөлөөлдөг хуулийг 2019 оны 3 дугаар сард УИХ баталсан. Энэ хууль Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байгаа гэж үздэг үү. Үүнд нэр дэвшигчид "тийм эсвэл үгүй" гэж товчоор хариулж өгнө үү" хэмээлээ.

Нэр дэвшигчдийн хариулт:

Ж.Хунан - Дээрх зохицуулалт нь хүний эрхийг шууд бол зөрчөөгүй. Хүний эрхийг хамгаалдаг шүүгчийн томилгоотой холбоотой тодорхой судалгаа явуулдаг байсны хувьд энэ зохицуулалт эрсдлийг бий болгож байгаа. Түүнээс шууд хүний эрхийг зөрчиж байна гэж харахгүй байна. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага зөвлөмжийг хүлээж авах эсэхийг шийдэж байгаа.

Д.Сүнжид - Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн хэсэг дэх үзэл баримтлал юу вэ гэхээр Шүүх өөрөө бие даасан, шүүгч хараат бус байх ёстой гэдэг. Яагаад гэвэл төрийн эрх мэдэл хуваарилах онолынхоо дагуу хууль тогтоох бөгөөд хуулийг гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцан хяналт тавих учиртай гэдэг үзэл баримтлалыг бид 1992 оны Үндсэн хуульдаа суулгасан. Дээрх заалт энэ үзэл баримтлалтай нийцэж байна уу гэвэл үгүй. Тэгэхээр энэ нь тодорхой хэмжээний эрсдлийг дагуулна.

Х.Мөнхзул - Шүүх эрх мэдэл хараат бус байснаар хүний эрх хамгаалагдана. Тиймээс би дээрх заалтыг шүүхийн хараат бус байдлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Г.Нарантуяа - Шүүх хараат бус байх ёстой гэдэг дээр тууштай зогсоно. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа би "Жоомоо алах гээд байшингаа шатаав", "Хуульчид хоосон цэцэрхээгүй" гэсэн хоёр нийтлэл бичиж, энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Б.Энхболд - Судлаачийн хувьд би Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс төрийн аюулгүй байдлыг хангаж буй байгууллага нийтийн ашиг сонирхлын үүднээс тодорхой эрхийн хязгаарлалтуудыг хийх эрхтэй байдаг гэж үздэг. Тиймээс 2019 оны 3 дугаар сард дээрх зөвлөмжтэй холбоотой хуулийг баталсан гэж боддог. Тийм учраас тухайн хууль тодорхой хугацаанд үүргээ биелүүлж, иргэд шүүхэд итгэх итгэл суларсан үед тухайн асуудлуудыг гаргаж ирж тавьсан нь цаг үеэ олсон асуудал байсан. Гэхдээ тогтвортой ийм байх нь цаашдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчих, шүүх хараат бус байхад хамгийн бодитой аюул учруулах тогтолцоо юм. Уг заалт үүргээ гүйцэтгэсэн учир одоо шүүх хараат бус байх Үндсэн хуулийн зарчим руу нийцсэн зохицуулалт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэр дэвшигчид хариулсны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зориг байгаа эсэх нь тодорхой харагдаж байна. Илтэд Үндсэн хууль зөрчсөн. Та бүхэн Үндсэн хуулийн сахиулагчид. Үндсэн хуулийн төлөө хэнтэй ч үзэлцэх чадвартай байх ёстой. Индер дээрээс дарга хэлэнгүүт Үндсэн хуулиа нулимж буй хүн хүний эрхийн манаанд зогсохгүй. Ж.Хунан болиорой. Даргаас айдаг хүн хүний эрхийн сахиулагч байж чадахгүй. Хатуу байх ёстой" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд бол Үндсэн хуулийн цэц биш. УИХ-аар батлагдсан хуулийн буруу, зөвийг зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ " гэв

Ч.Ундрам: Монгол Улс анх удаа Музейн тухай хуультай болно

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр