Ц.Мөнхбаатар: “Зөв. мн“-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 3 секунд
Ц.Мөнхбаатар: “Зөв. мн“-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй
Нийтлэсэн огноо:

Ц.Мөнхбаатар: “Зөв. мн“-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй

“Зөв.мн” сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн холбогдох байгууллагад хандаж, улмаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатараас дээрх асуудлын хүрээнд тодрууллаа.

-Үүсээд буй асуудлыг хэрхэн анзаарч байна вэ. Холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн дагуу ажиллаагүй гэсэн асуудал нэлээд хөндөгдөж байна л даа?

-Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь холбогдох хуулиар баталгаажсан байдаг. Хэвлэн нийтлэх ажиллагаанд саад учруулахыг хуулиар хориглосон заалт хүртэл бий. Гэтэл өчигдөр (уржигдар) "тэнэгдүү" ч гэж хэлж болмоор асуудал гарлаа. Ер нь сэтгүүлч ямар нэгэн байдлаар нийтийн албан тушаалтантай холбоотой хууль бус байж болох мэдээллийг хардаж, сэрэмжлүүлж бичих нь байх зүйл. Энэ бол ардчилсан улс орон, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг. Ямар ч хэвлэл нийтийн албан тушаалтантай холбоотой аудитын дүгнэлт, шилэн дансны зүй бус зарцуулалт зэрэг мэдээллийг олж аваад өөрийнх нь зургийг нийтийн сүлжээнээс аваад нийтэлдэг. Гэтэл ингэж аваад нийтэлтэл "Зөв.мн"-нд гомдол гаргажээ. Сэтгүүлч бид бичих нь нээлттэй байдаг шиг нөгөө талд нийтийн албан тушаалтны гомдох эрх нь нээлттэй. Үүнийг холбогдох байгууллагууд шалгах нь зүйн хэрэг. Ингэхдээ өөрийгөө хууль бус зүйл хийгээгүй, хуулийн дагуу байсан гэдгээ л хэлэх ёстой. Тэр гомдлыг нийтийн албан тушаалтан няцааж чадахгүй бол үнэн нь сэтгүүлчийн талд байна гэсэн үг. Харамсалтай нь энэ кейс дээр мэдээллийг нягтлаагүй гэсэн зүйл яригдсан. Ямар нэгэн асуудалд сэтгүүлч, редакц өөрөө хариуцлага хүлээх учраас мэдээллээ заавал нягталдаг. Түүнчлэн тухайн албан тушаалтан өөрийнх нь зураг биометрик мэдээлэлд хамаарах тул зөвшөөрөлгүй нийтэлсэн хэмээн гомдол гаргасан.

Биометрик гэдэг нь хувийн эмзэг мэдээлэл гэсэн үг. Гэтэл тухайн хүний олон нийтийн сүлжээнд нээлттэй байсан мэдээлэл эмзэг мэдээлэлд тооцогдохгүй. Хүний биометрик мэдээлэл нь "Зөв.мн" сайтад ч тэр, бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ч тэр шаардлагагүй. Мэдээллээ тодорхой болгохын тулд зургийг нь тавьдаг. ХЭҮК-оос цагдаагийн газар луу гомдол шилжүүлэхдээ "Зөрчлийн хуулийн шинжийг агуулсан байх боломжтой" хэмээн чиглүүлэг маягаар шилжүүлсэн байсан. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага өөрөө хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасанд туйлын харамсалтай байна. Энэ асуудлыг ямар нэг байдлаар албан бичиг болгоод, торгоход дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, "Зөв. мн"-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

-Энэ асуудлын цаашдын үр дагавар нь юу байх бол?

-Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, айлгаж сүрдүүлж буйн нэг хэлбэр. Нийтийн албан тушаалтны хийсэн ажил үүргийг нь шүүмжилж бичсэн болохоос биш, бусад эмзэг мэдээллийг нь задлаагүй шүү дээ. Энэ асуудалд холбогдуулан МСНЭ-ээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-т шаардлага хүргүүлсэн. Цаашдаа ямар ч шатанд ийм зүйлийг огт гаргуулж болохгүй гэдэг байр суурьтай байна.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин /dnn.mn/

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт 18.2 хувиар буурчээ

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр