НИТХ-ын зөвлөлөөр нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 53 секунд
НИТХ-ын зөвлөлөөр нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

НИТХ-ын зөвлөлөөр нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн өргөтгөлийн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах тухай зэрэг 10 асуудлыг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

ХӨРӨНГИЙН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТИЙГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХАД ЗАРЦУУЛНА ГЭВ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Нийслэлийн төсвийн орлого “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-гийн эх үүсвэр болон төсөвт байгууллагын өөрийн орлого зэргээр нийт 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөг хэмнэжээ.

Хэмнэсэн зардлыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төлөвлөсөн байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хөрөнгийн зардлын хэмнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын зарцуулалтыг хэрхэн үр дүнтэй төлөвлөсөн талаар, төлөөлөгч Т.Отгонболд зардлын задаргааг НИТХ-ын ээлжит бус хуралдаанд дэлгэрэнгүй оруулах, нийслэлийн гэр хорооллын түлшний асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 дугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зардлын санхүүжилтийг Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулахаар төсөвлөсөн” гэв.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдснээс үүдэж зөвхөн нийтийн тээвэрт сард 1.8 тэрбум, он дуустал 15 тэрбум төгрөгийн зардлын өсөлт гарсан. Үүнээс гадна хот нийтийн аж ахуйн чиглэлийн ус суваг, хот тохижилт гээд дизель түлш хэрэглэж байгаа газруудын асуудлыг төсвийн тодотголоор шийдэх боломж байна уу” гэдгийг тодруулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатын танилцуулснаар шатахууны зардал 32 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД 176 АРГА ХЭМЖЭЭГ НЭМЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулсан. Энэ онд газар зохион байгуулалтын чиглэлээр 895 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Газар зохион байгуулалтын талаар НИТХ-ын 7 төлөөлөгчөөс 55 санал, нутгийн захиргааны байгууллагуудаас 65 санал ирүүлснийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, төслийг боловсруулжээ.

Газрын менежмент, газар зохион байгуулалт, нөхөн олговор олгох чиглэлээр нэмэлтээр 176 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, үерийн эрсдэлтэй бүст буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд 8 дүүргийн нутаг дэвсгэрт 46.84 га газрыг дахин төлөвлөх, 66 байршлын 3177 нэгж талбарын 344 га газрыг нөхөн олговор олгох зэрэг ажил багтсаныг танилцууллаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр “газрын маргаантай иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гээд Ерөнхий сайдын санаачилсан “ Чөлөөлье” аяны хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газар, талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бодлогыг боловсруулж, төлөвлөлтөө хийгээд дараагийн хурлаар оруулж хэлэлцүүлэхийг даалгав.

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Мөн НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар,

  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
  • “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ыг Хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбор болгох өөрчлөх тухай,
  • “Агро сити” Эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын XIII дугаар хуралдаанаар хэлэлцэн батлахыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа
“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа