Гомбожавын Занданшатарын парламент авлига ардчилсан парламентын аминд хүрэх аюултайг засагтун!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 33 секунд
Гомбожавын Занданшатарын парламент авлига ардчилсан парламентын аминд хүрэх аюултайг засагтун!
Нийтлэсэн огноо:

Гомбожавын Занданшатарын парламент авлига ардчилсан парламентын аминд хүрэх аюултайг засагтун!

Монголд нэг тэмцэл үргэлж хийгдэж байгаа. Өдөр бүр, цахимаар. Энэ бол ард түмний боломжийг эрх мэдэлтүүд тоносныг л шүүмжилж, энэ байдлаасаа болиоч ээ, татгалзаач ээ гэдгийг хэлээд, үг бардаг. УИХ-р дүүрэн бизнесмен гишүүн байгаа, эд бол бүгд түмний боломжийг хулгайлагчид.

Маш олон жишээгээр тодорхой. Хөгжлийн банк, нүүрсний, тендер, концессын хэргүүд. Үүнээс илүү тод нотолгоо байх гэж үү. Мэдээлэлд ойр, эрх мэдэлд суудалтайгаараа манай УИХ-ын гишүүд бүгд боломжийг хулгайлж байгаа. Үүнийгээ би тэр компанид хамааралгүй, миний ах дүү нар аваад явдаг гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Ганцхан бодит тайлбар байх ёстой. Тэр нь би эрх мэдэлд, мэдээлэлд ойроороо ард түмэндээ хардагдахгүйн тулд УИХ-д суухаа больё гэж хэлэхэд л үнэн тунхаглал нь гарах юм. Тэгээд энийгээ биелүүлж парламентаас явснаараа батлагдах юм.

Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Сү.Батболдоос эхлээд бүгд бизнесмен. Өөр маш олон бий. Ийм хүмүүс. Ингэж УИХ-д эд нар шивээлчхээд шударга ёс ярих ямар ч боломжгүй. Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг сэргийлэх, зохицуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буйтай холбогдуулж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Загатнасан газар маажна гэгч болов. “Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай” гэж тэр хэллээ.

Юу үнэн, энэ үнэн. Энэ ч үүднээсээ Таван Ш ажиллагаа явуулж тэмцэж байгаагаа тодотгосон. Үнэхээр манай УИХ-аар дүүрэн тонуулчин сууж байгаа учраас, эрх баригч намын дарга өөрөө ингэж тов тодорхой хэлж байна.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөө бэхжиж томорсон, системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой. Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагад шигтгэсэн хувалзуудаараа хугацаа хожих, улмаар хулгайг хамгаалах зохион байгуулалттай тогтолцоо үүсгэх зэргээр авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд эцсийн бүх л мэхээ хэрэглэх болно. Бусад улс орнуудын авлигатай хийх тэмцлийн түүх ийм л байсан. Гагцхүү бид тууштай байж, ялах л учиртай. Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно. Зөв зүйл, үнэн байдал ялах нь цаг хугацааны л асуудал байдаг нь ардчилсан нээлттэй засаглалын давуу тал билээ” гэж хэлэв.

Бас “Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно. Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм” хэмээн гүйцээж хэллээ.

Одоо үүнийг спикер Гомбожавын Занданшатарын парламент нэн даруй хэлэлцэн батлах учиртай. Энэ хуулийг ягштал биелүүлбэл эрх тэгш хэм хэмжээ бүх түвшинд үйлчилж, УИХ, Засгийн газарт орж, өөрийгөө бөөцийлөх, эрх мэдэл, мэдээлэлд ойроороо бүх баялгийг хамагчид хүссэн хүсээгүй тонилох нь гарцаагүй.

Б.БАЯР

Ч. Ундрам гишүүн, Г.Амартүвшин та нар ингэж болохгүй

“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов

А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна

Э.Батшугар: “COP-17”-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

COP17-ын бүртгэл: 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажжээ

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

COP17-д зориулсан “залхуу“ хөтөч

COP17-д зориулсан “залхуу“ хөтөч

Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв“-ийн төслийг танилцуулна

“COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая“ уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга

Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга

Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

“Чөлөөлье“ үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

УИХ-ын гишүүн, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ