Ч. Ундрам гишүүн, Г.Амартүвшин та нар ингэж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 8 секунд
Ч. Ундрам гишүүн, Г.Амартүвшин та нар ингэж болохгүй
Нийтлэсэн огноо:

Ч. Ундрам гишүүн, Г.Амартүвшин та нар ингэж болохгүй

Гишүүн Чинбатын Ундрам англи хэлийг нэгдүгээр ангиас үзэхийг дэмжих лобби бүлэг өнгөрөгч онд байгуулан, эдүгээ тэр нь хууль тогтоох чиглэлд бэхжиж буй бололтойг хөөрөлхөн мэдээлжээ.

Г. Занданшатар дарга ч Америк чигийн дадалтай хүн дээ, их ивээж буй бололтой. Мөн Ганибалын Амартүвшин нарын гишүүд идэвхийлэн дэмждэг юм байна. Харвардын коммунист гэгддэг Цэндийн Мөнх-Оргил гараа өргөдөг аж. Чимэдийн Хүрэлбаатар Австрали нь санагдаад байдаг юм болов уу, мөн дэмждэг байна.

Эд бүгд монгол эхээс төрж, монгол эхийн уураг хөхөж хүн болсон улс нь ойлгомжтой. Монгол үг хэлж хүн болсон нь худалгүй баймаар. Харин одоо эд нар, зургаан настнуудад англи хэлээр “амлах”-ыг тулгаж байгаа, үүнийгээ хуульчлахыг идэвхийлж байгааг бид харж байна. Энэ зөв үү. Монгол философид хүнийг 12 нас хүрсний дараа жинхэнэ хүн болох дархлаанд ирлээ гэж үздэг. Даяаршлын энэ нийгэмд хэл соёлын дангааршил нь улс орны оршин тогтнохуйн үндэс гэдгийг дэлхий дахин ч хүлээн зөвшөөрч буй.

Хэл бичгийн нэртэй эрдэмтэн, ардын багш Ц.Өнөрбаян халаглан бичсэн нь харагдана. Тэрбээр энэ бол үндэстний эсрэг, маш харгис бодлого, ирээдүй рүүгээ нулимсан гэмт үйлдэл шүү гэж хэлсэн байна. Харьд уусах, сэтгэлгээ, хандлага тэр чигээрээ харьжих нөхцөлийг үүсгэнэ гэдгийг маш тодорхой хэлсэн нь бухимдал эмзэглэлээр нэн дүүрнийг хэн ч анзаарна.

Гуравхан сая хүнтэй улс хэрэв ингэж англижвал хэл даруй мөхнө, үндэстэн тийн үйрнэ гэдгийг эрдэмтэн багш хатуу сануулсныг бүгд анхааран ажиглах хэрэгтэй. Монгол үндэстэн хэмээн оршиж ирсний баталгаа ердөө л хэл соёлоо оршоон даатгаж ирсний үр. Хэлээ мөнхөлж, ярьж, хэлж, сэтгэж гэмээнэ, үндэстэн оршдог. Үндэстэн баяждаг. Онцгойрдог, ялгардаг. Дархлаа нь бэхэждэг.

Гэтэл одоо Ч.Ундрам нарынхаар бол англи хэл биднийг “аврах” юм байх. Дэндүү буруу сэтгэж байна. Дэлхий англиар ярьж байгаа юу гэвэл ярьж л байгаа. Монголчууд англиар мөн ярьж л байгаа. Залуус бүгд англи хэлтэй болсон. Харин монгол хэлгүй болж байгаа. Монголоор сэтгэхгүй байгаа. Ахуйгаасаа алсраад л байна. Англи хэлийг нэгдүгээр ангиас заахын оронд сонгодог монгол хэл бичгийг дархлаажуулах сургалтыг харин тусгай хөтөлбөрөөр нэгдүгээр ангиас нь заах хэрэгтэй болсоон, Чинбатын Ундрам гишүүн ээ.

Энэ бол жинхэнэ Монголын эрх ашиг. Сонгодог монгол хэлтэй, жинхэнэ монгол иргэн чинь л чухамдаа дэлхийд өрсөлдөгч, дэлхийнхэнтэй хөл нийлүүлэгч байх юм, том агуулгаараа.

Монгол хэл, соёлоороо дархлаажиж байж дэлхийтэй ярих болохоос, үг солих англи хэл төдийгөөр бид шатар эс нүүнэ ээ. Харин ч монгол хэлээр бусдыг ярьтал, бусдыг сонирхтол эрх ашгаар татах, улс орноо хөгжүүлэх чинь төрд ард түмний төлөөлөл болж УИХ-д очсон та нарын жинхэнэ хийх ажил байх ёстой юм.

Үндэстэн оршиж байж л улс оршихын үндсэн хөрөнгө нь монгол хэл гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Үүнийгээ битгий зээтүүд, битгий анжисд. Харин ч, Ч. Ундрам, Г.Амартүвшин та нар ёс зүйн асуудлыг англи хэл их мэдэцгээх хүмүүсийн хувьд нэн шинээр хуульчлахыг эрмэлз. Ёс зүйн ямар алдаа гаргасан, тухайлбал, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн, ёс зүйгүй асуудалд орооцолдсон, Хөгжлийн банканд хувийн эрх ашгаар шийдвэр гаргасан зэрэгт цээрлэл ноогдуулах олон улсын жишээ баримтыг илүү судалж, түүгээрээ шинэчлэгдэцгээ, хариуцлага хүлээцгээ. Энэ талаар өөрсдөө та нар хангалттай буруу үлгэрийг нийгэмд үзүүлээд, жигшигдээд, хэлэлцэгдээд байж байгаа.

Та нарт ард түмэн монгол үгээр хэлж байна, монголоор сануулж байгаа. Үлгэрлэх үйл эс хийж, үйлдсэн зохисгүй явдлууд тань та нарыг УИХ-д ард түмнээ төлөөлөх боломжгүй болгосоон гэдгийг илүүтэй санаж, хариуцлагаа үүрцгээ.

Монгол хүний үүрдийн амьдралын баталгаа нь эх монгол хэл. Соёл. Үүнд та нар халдах эрхгүй.

Б.БАЯР

Amlalt.mn

Ч.Хүрэлбаатар: Валютын зах зээл тогтворжсон гэж үзэж байна

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ