Цахим сүлжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг "Шувуу" ажиллагааны хүрээнд явсан мөртлөө Япон улсад сумо үзэж, БНСУ-ын Гуанжан захад хоол идээд явж байна гэх агуулга бүхий дүрс бичлэг, зураг цацагдсан юм. Энэ талаар тэрбээр mass.mn сайтад өгсөн тодруулгадаа "Шувуу ажиллагааны хүрээнд яваагүй. Дөрөвдүгээр сарын 8-9-ны өдрүүдэд би Сөүлд ардчиллыг дэмжигч орнуудын хоёрдугаар чуулга уулзалтад оролцоод, амралтын өдөр нь гудамжинд гахайн гэдсээр хоол хийдэг газар хоол идээд л суусан шүү дээ. Манай охин тэнд сурдаг. Цуг хоол идсэн. Өөр хуульд харшлах зүйл байхгүй.
Харин Японы тухайд, яаралтай эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан байсан. Их аварга тасалбар өгөхөөр нь сумо үзсэн. Хүн юм чинь юм үзэж, хоол идэж болно биз дээ. Улсын зардлаар явсан зүйл байхгүй" гэв.
Amlalt.mn