Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй. Энэ үеэр “Ард түмний хүч” намын удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр "БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ" гэжээ. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд 2 дугаар сард анхлан яригдсан асуудал аж.
Amlalt.mn