Н.Учрал: Засгийн газрын 25 сангаас 9 сангийн мэдээлэл ил болж байна
Огноо
Унших
1 минут 9 секунд
Н.Учрал: Засгийн газрын 25 сангаас 9 сангийн мэдээлэл ил болж байна
Нийтлэсэн огноо:

Н.Учрал: Засгийн газрын 25 сангаас 9 сангийн мэдээлэл ил болж байна

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааны хүрээнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Өнөөдөр Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн мэдээллийг нээлттэй байршуулж байна. Ингэснээр Засгийн газрын 25 сангаас 9 сангийн мэдээлэл ил болж байгаа гэсэн үг юм. Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, хилийн чанадад байгаа Монголчуудад туслах сан, Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээлэл дутуу байна. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ ирүүлээгүй байна. Байгаль орчин уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллийг энэ долоо хоногт багтаан https://shilen.gov.mn/ сайтад нэмж байршуулна" гэлээ.

Amlalt.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа
 
Монголын либерал нам нэрээ Ардчилсан Монгол ялна болгожээ
Монголын либерал нам нэрээ Ардчилсан Монгол ялна болгожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!