Сонгуулийн хууль сонгодог засаглалыг цогцлоох утгаар бүрдэг!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
5 минут 37 секунд
Сонгуулийн хууль сонгодог засаглалыг цогцлоох утгаар бүрдэг!
Нийтлэсэн огноо:

Сонгуулийн хууль сонгодог засаглалыг цогцлоох утгаар бүрдэг!

Төрийн эрх барих дээд байгууллага Үндсэн хуульд өөрчлөлт оруулж батлав. Сонгуулийн холимог тогтолцоотой болов. Төрд түмнээ төлөөлөх гишүүдийн тоог 126 байхаар хуульчиллаа.

Одоо энэ долоо хоногт Сонгуулийн хуулиа шуурхайлан хэлэлцэх төлөвтэй. Ингэх ч учиртай. Өнөөдөр Монголын улс төрд нэр цэвэр хүн бараг үлдсэнгүй. Бүгд л мэдээлэлд ойр, эрх мэдэлд дөтлөн сууснаараа нийгмийнхээ хамгийн өндөр боломжуудыг өөрийнхөө эрх ашгийн төлөө зарсаныг нийгэм бүрэн бүтэн ойлголоо.

Монголын ард түмэн эдүгээ, ирэх сонгуулиар төрд илгээгсдээ машид өндөр шалгуураар цэгнэн сонгох нь дамжиггүй. Сонгуулийн хууль ч ард түмэн, эх орон, иргэдийн эрх ашгийн чинхүү захиалга, итгэл үнэмшлийн үүднээс батлагдан гарах ёстой. Энэ үүднээсээ өнөөдрийн Сонгуулийн хууль нэн чухал эрх зүйг тогтоох, түүхэн үүрэг дагуулж байгаа хууль юм.

Юуны өмнө улс төрийн намууд нэн шинэ, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, нийтийн эрх ашгаар өөрийнхийгөө хазаарласан ёс зүйтнүүдийг УИХ-д дэвшүүлэх зүй ёсны шаардлагыг Сонгуулийн хуульд эхний хэм хэмжээ болгон хуульчилахаас аргагүй. Улс төрийн намуудын тухай хуулиа ч Сонгуулийн хуультайгаа зэрэгцүүлэн ярьж, шийдвэрлэх нь нэн чухал байна.

Өнөөдөр Монголын улс төрийн арчаагүй, авлигад идэгдсэн, хөгжиж дэвждэггүйн үндсэн шалтгаан намуудын санхүүжилтээс л шууд эхтэй. Нам ариун бус байхад, тэр тусмаа санхүү нь нь ил тод, үнэн бус байгаа тохиолдолд хөгжлийн тухай, шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй.

Авлига, бусад хуудуутай замаар олсон мөнгийг намын санхүүжилтэд нэрээр тушааж, албан тушаал, эрх мэдлийг оосорлон овч, улмаар энэ оосроороо авлигыг цаламдан эрхшээж, улс орны хөгжил дэвшлийг энэ л оосор бугуйлаараа боомилон түгждэг байдлыг Сонгуулийн хуулиар, Улс төрийн намын хуулиар засах ёстой. Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын нийгэмд бий болж ирсэн бусармаг бүхэнтэй шат дараатай тэмцэж байгаа.

Ард түмэн ч үүнийг нь ойлгон дэмжиж байгаа. Тэрбээр, “Пропорцианоль хэсэгт жагсаалтаар нэр дэвшигчдийг ариун эс байлгавал тухайн нам шууд ялагдана” гэж байна лээ. Энэ үнэн шүү дээ. Ийм л учир жагсаалтаар, намын нэрээр сонгогдох гишүүн, нэр дэвшигчид Монголын улс төр дэх энэ олон жилийн булхай луйвартай дам утгаараа ч холбогдоогүй шинэ хүмүүс байх учиртай болж байгаа юм. Энэ бол гарцаагүй нийтийн эрх ашиг. Үүнийг намууд хэрэгжүүлж чадахгүй бол цаашдаа улс төрийн намд итгэх итгэл алдарч бие даагчид, шударга хүмүүст итгэх иргэдийн итгэл сэргэх болно.

Л.Оюун-Эрдэнийн энэ үг, зарчим, манлайлалд улс төрийн намуудын дарга нар бүгд цуг байх нь ононо. Үүнээс гажуудагч нам, улс төрийн эрхтэн байх ёсгүй. Холимог тогтолцоог хуульчилж байгаагийн нэг давуу тал нь төлөөллийн зарчим харьцангуй бүрэн хангагдах утга учир юм. Өнөөдөр эрх баригч нам гэхэд нийт сонгогчдын 48 хувийн саналыг авсан атлаа үнэмлэхүй засаглаж байгаа. Ирэх сонгуулиар энэ засагдана.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийг 126 болгосон нь гишүүнд төвлөрсөн эрх мэдэл, олон талт эрх ашгийг хааж, нэг гишүүн нэг л Байнгын хороонд харъяалагдан зөвхөн нэг агуулгаар, нэг асуудлаар мэргэшин хууль тогтоох боломжийг олгож байгаа юм. Эдгээр бол оносон хуульчлал мөн. Түүнчлэн нийгмийн давхаргуудын тэгш эрхийг хангах бололцоог Сонгуулийн хуулиар бүрдүүлэхээ Ерөнхий сайд, Спикер аль аль нь амласан.

Эмэгтэйчүүдийн төлөөллийг үнэмлэхүй оруулах, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл, малчин тариаланчид, шинжлэх ухаан, боловсролын салбарынхан гээд өргөн утгаар хууль тогтоох байгууллагад сонгогдох боломжийг олгохоор хуульчлагдана гэж сурталчилсан, тэгж ойлгогдож байгаа.

Хамгийн гол нь холимог тогтолцоотой болсоноор хөрөнгө оруулалтын агуулга шинэчлэгдэж, улсын төсвийг жалга судгийн бүтээн байгуулалт бус, нийтлэг эрх ашгийн төлөөх үйлдвэржилт, мега төслүүдэд зарцуулдаг болох сайн жишиг нэн олзуурхмаар билээ.

Энэ мэтээр УИХ Сонгуулийн хуулийг нэн чамбай гаргаж, гээгдсэн эдийн засаг, орхигдсон шударга ёс, авлига хээл хахуулийн хийгээд энэ улс орныг уруудан улдуулах бүхнийг таягдан, шинэ эмх, эрх зүйгээр төр засгаа байгуулах хэрэгтэйг хэн хүнгүй шаардаж байна. Сонгуулийн хууль сонгодог засаглалыг цогцлоох утгаар бүрдэг.

Б.БАЯР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинжлэх Ухааны салбарынхантай уулзаж байна

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа
Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо