Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад ШӨХТГ шалгалт оруулж эхэлжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн хүрээнд мах, гурилын нэр бүхий компаниуд нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг" гэжээ.
Amlalt.mn