Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцжээ. Улмаар гаргасан шийдвэрийг танилцуулав. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт Шинжлэх ухааны салбарынхантай уулзсан. Ингээд тэдний тавьсан хүсэлтийн дагуу холбогдох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Шинжлэх ухааны Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд 1 жилийн хугацаанд тэргүүлж ажиллахаар болж байна. Мөн Шинжлэх ухааны байгууллагуудын ажилчдын тавьсан цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө" гэв.
Amlalt.mn