Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боох агуулга орсныг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 16 секунд
Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боох агуулга орсныг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ
Нийтлэсэн огноо:

Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боох агуулга орсныг эсэргүүцэж шаардлага хүргүүлжээ

Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боож, гадны сошиал платформоор дамжуулан сурталчилгаа хийх замаар мэдээллийн махинаци хийх гэж буй улс төрчдийн санаархлыг эсэргүүцэж хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод ШААРДЛАГА хүргүүлж байгаа аж. Шаардлагад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сайтын холбоо, Монголын арилжааны телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгджээ.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа сонгуулийн зардлыг бууруулах хүрээнд хэвлэмэл материалын хэмжээг үлэмж багасгасан заалт оруулсныг бид эсэргүүцэж байна. Энэ бол иргэд, сонгогчдын мэдэх эрхэнд халдаж байгаа явдал юм. Иргэд, сонгогчид нэр дэвшигчдийн тухай бага мэдээлэлтэй байх тусам буруу сонголт хийх, сонгуульд идэвхгүй оролцох хандлага гаргадаг.

Ер нь үе үеийн улс төрчид Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хэвлэл сурталчилгааны хугацааг богиносгох, зай талбайг багасгах, сурталчилгааны зардлыг хянахыг оролдож ирсэн. Энэ байдалтай цаашид эвлэрч суухыг бид хүсэхгүй байгаа учир өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Б.Нямдорж:

-Сүүлийн сонгуулиудын сурталчилгааг харж байхад олон нийтийн сүлжээ, тэр дундаа фейсбүүк, твиттерэр өрнөдөг болоод байгаа. Гэтэл зөвхөн Монголын твиттер дээр 1 сая хуурамч хаяг байна гэсэн судалгаа гараад байна. Тал хувь нь гаднаас байна гэдэг нь тодорхой болсон. Ийм байхад дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хавчин гадуурхаж, гадны олон нийтийн сүлжээг дэмжих бодлого явуулж байгааг бид эсэргүүцэж байна. Сонгуулийн сурталчилгаанд асар их мөнгө зарцуулдаг. Энэ мөнгийг Монголдоо авч үлдье гэж уриалж байна.

Монголын арилжааны телевизүүдийн холбооны УЗ-ийн гишүүн Д.Отгонжаргал:

-Монгол улсын хүн амын 70-80 хувь нь уламжлалт хэвлэл мэдээлэл (телевиз, сонин)-д итгэх итгэл нь нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байна. Гэтэл улс төрчид үүнийг үнэгүйдүүлсэн хууль батлах гэж байгааг бид эсэргүүцэж байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж, иргэдийг хүсээгүй байхад нь халаас нь мөнгийг нь авч, өргөний телевизүүдэд өгсөн, эргээд тэдгээр телевизүүд нь улс төрчдөд үйлчилсэн, тэднийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо яг үүнтэй адил, иргэдийн мэдэх эрхэд халдсан хуулийг батлах гэж байна. Сонгуулиар гадны платформуудыг хэдэн тэрбумаар нь тэжээх нь буруу. Энэ хуулийн төслөө эргэн харахыг шаардаж байна гэв.

Ингээд та бүхэндээ Монголын мэргэжлийн хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна.

Нэг.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Ажлын хэсгийн гишүүд тайлбарлахдаа сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг баримтлан ажилласнаа дурдаад “тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн хэмжээг 30-70 хувиар багасгах замаар сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг нийт дүнгээр 50 хувиар бууруулахаар” төсөлд тусгасан хэмээн мэдэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд УИХ болон Засгийн газраас гаргаж буй тодорхой хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цар тахлын хямрал, эдийн засгийн хүндрэл, төсвийн хэмнэлт, түүнчлэн төрийн байгууллагын данхар бүтэц зэргээр шалтаглан юун түрүүнд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зардлыг удаа дараалан танах арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.

Цар тахал, тээвэр ложистикийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь иргэдийн амьдрал, эдийн засаг, тэрчлэн бизнес, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүндээр тусаж, энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын зар сурталчилгааны орлогод сөргөөр нөлөөлж буй байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Төрийн болон төсвийн байгууллага, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээлэл, сурталчилгааны зардал нь аль ч улс орны хэвлэл мэдээлэлд орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байдаг жишигтэй. Тухайлбал, БНСУ 2019 онд Төрийн өмчит компаниудын зар сурталчилгааны тухай хуулийг батлан гаргаж, хэвлэл мэдээллийн зах зээлийг хамгаалах зохицуулалтыг тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсад харин эсрэгээр хэвлэл мэдээллийн зах зээлийг хавчин боох замаар хяналтдаа оруулах бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн нийт зардлыг тавин хуувиар бууруулна гэх үндэслэлгүй судалгаагаар халхавчлан хэвлэмэл мэдээлэл сурталчилгааны хэмжээг 30-70 хувиар багасгахаар санаархаж буй явдал юм.

Энэ нь хэвлэл мэдээлэл, тэр дундаа уламжлалт мэдээллийн хэрэгслийг шахах бодлого төдийгүй мэргэжлийн сэтгүүл зүйг үнэгүйдүүлэх, сонгуулийн үр дүнг сошиал орчны эх сурвалжгүй, баталгаагүй мэдээллийн нөлөөнд оруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна.

Сонгуулийн сурталчилгаа бол иргэдийг мэдээллээр хангах арга зам бөгөөд Үндсэн хуулиар иргэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй төдийгүй эрхээ эдлэх баталгаа төр бий болгох үүрэгтэй юм. Гэтэл удаа дараагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааны хоног хугацааг цөөлөх, хэвлэмэл мэдээллийн хэмжээг багасгах зэргээр Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдэх эрх, хараат бус хэвлэл мэдээллийн үндсэн зарчимд халдсаар ирснийг эрс эсэргүүцэж байна.

Хоёр. Дэлхий нийтээр уламжлалт хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байна. Уламжлалт хэвлэл мэдээлэл, мэргэжлийн редакц нь ёс зүйн дүрэм болон хариуцлага хүлээх хуулийн этгээдийн хэв шинжээр олон нийтийн сүлжээнээс ялгагддаг. Олон нийтийн сүлжээ нь мэдээлэл дамжуулах, түгээх дэд бүтцийн хувьд сонгуульд өрсөлдөгчдийн сонирхолд үлэмж нийцсээр ирсэн ч уламжлалт хэвлэл мэдээллийг үл хэрэгссэнээр сонгуулийн дүн бүхэлдээ таамаглаагүй үр дагаварт хүрч байсан жишээ бусад улс орнуудын туршлагад бий.

Түүнчлэн сүүлийн үед дэлхийн улс орнууд, тэр дундаа ардчилсан улс орнууд, тухайлбал, Франц, Герман, Солонгос зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд “хэвлэл мэдээлэл тодорхой нэг улс орны нэг компанийн эзэмшиж буй олон нийтийн сүлжээний платформын гарт шилжиж байгааг” цохон тэмдэглэж, үүнийг өөрчлөх оролдлогуудыг хийж байгааг анхаарах ёстой. Уламжлалт хэвлэл мэдээллүүд хэрэглэгчээ даган олон нийтийн сүлжээнд мэдээллээ байршуулж байгаа ч аль мэдээллийг ямар зан төлөв бүхий хэрэглэгчийн орчинд түлхүү байршуулах вэ, ямар мэдээллийн тархац, түгээлтийг цөөн хэрэглэгчид хүргэх вэ зэрэг сонголтыг программ, алгоритмийг тусламжаар тухайн платформыг эзэмшигчид нь шийдэх бололцоотой юм. Энэ нь тухайн улс орны дотоодын мэдээ мэдээлэл тодорхой компанийн хяналт, нөлөөнд орж, улс орны аюулгүй байдлын асуудал болон хувирч буй хэлбэр гэж үзэж байна.

Эцсийн дүндээ иргэд, сонгогчдыг үнэн бодит мэдээ, мэдээллийн хомстолд оруулах, төөрөгдөл үүсгэх, улмаар үнэн зөв, бодит мэдээлэлд үндэслэн зөв сонголт хийх бололцоог хаах эрсдэлтэй юм. Гэвч Монголын улстөрчид уламжлалт хэвлэл мэдээллээс зайлсхийн сошиал медиа, олон нийтийн сүлжээний “хиймэл” бололцоонд дулдуйдан мэдээллийн махинаци хийхийг эрмэлзэж ирсэн нь харамсалтай. Энэ байдал нь уламжлалт хэвлэл мэдээллийн байр суурийг олон нийтийн сүлжээтэй өрсөлдүүлэх, орлогыг хуваах нөхцөлийг бий болгож байгаа нь ардчиллын нэг амин сүнс болох хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийг сулруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна.

Нийт иргэд, нийгмийн эрх ашгийн төлөө хууль батлах тангарагтай УИХ-ын эрхэм гишүүд маань үүнийгээ умартан зүй бус хандлагыг дэмжин дэвэргэх байдлаар хууль санаачлан батлах эрхээ эдэлж, зөвхөн хувийн хонжоо, ашиг сонирхлыг өмнөө барьж байгаад эмзэглэж байна.

Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа иргэдий мэдэх эрхийн баталгааг ханган сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл мэдээллийн хэмжээг танах, уламжлалт мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцийн орон зайг олон нийтийн сүлжээнд тавьж өгөх, зар сурталчилгааны орлогыг нь танах аливаа заалтыг төслөөс хасахыг шаардаж байна гэжээ.

Amlalt.mn

Ж.Ганбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Ж.Ганбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав