Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм
Огноо
Унших
7 минут 13 секунд
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм
Нийтлэсэн огноо:

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Намрын сар шувтарлаа. Сарны тооллын өвлийн эхэн сарын шинийн 01-ний өлзийт өдрийг Эзэн Богд Чингис хаан эцгийнхээ илдэнд ир нэмж, эхийнхээ царайд гэрэл болж, Дэлүүн болдогийн дэнжид тэнгэрийн цолмон мэт мэндэлсэн хэмээн Монгол Улсын төр, ард түмэн нийтээр тогтож, бахархал омогшлын баяр болгон тэмдэглэх болсон. Энэ бол зөвхөн бахархан бахдахын бус, хүндэтгэн сүслэх, бишрэн дээдлэхийн гүн утгатай өдөр юм.

YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа товлолоо.

Үндэстний ой санамж, бахархал, хүндэтгэлийг гүн гүнзгий агаад учир холбогдлын нягт сэжим бүхий түүх, соёлын үнэт илэрхийллүүд ийнхүү нэгэн дор давхацсан онцгой тохиолыг бэлгэшээж Улсын Их Хурлын дарга Хүндэтгэлийн хуралдааныг хоосон ёслол төдийгөөр өнгөрүүлэхийг түвдсэнгүй. Тэрбээр, эзэн хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлж байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэр бүр хэн хүний анзаардаггүй нэгэн чухал асуултыг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр тавив.

Бид Их Эзэн Чингис хаанаа үнэнээсээ хүндэтгэж байна уу, үгүй юү?

Чингис хаан бол монголчуудын дээдийн дээд шүтээн. Энэ л эрхэм шүтээнээ үеэс үед, үрээс үрд дээдлэн захиж, ураг, удмаараа дамжуулан шүтэн сүсэлж, хүндлэн дээдэлсээр ирсэн. Хөшөө дурсгалыг нь бүтээн босгож, хөрөг дүрийг нь Төрийн ордондоо залсан. Олон улсын нисэх буудал, одон медаль, гудамж талбайдаа агуу алдрыг нь зүүж, амгалан дүрийг нь мөнхөлсөн. Хаан шүтээнийхээ нэр, дүртэй харз, хорзуудыг ч олон олноор нь бүтээсэн. Гэсэн ч энэ асуулт байсаар л байна.

Үнэн хүндэтгэл. Улсын Их Хурлын гишүүний сонгож хэрэглэсэн энэ үг нэгийг бодуулж, нөгөөг сануулж байна. Хүндэтгэл гэдэг дурсгал босгох төдийг хэлэхгүй. Суут Богд эзэн хааныхаа үйл хэрэг, үзэл санаа, үнэт зүйлийг тайлан таньж, өвлөн эзэмшиж, уламжлан дамжуулахыг, тэр бүхэнд үнэнч үлдэхийг хэлнэ. Аман дээрээ магтаал гоёчлолын үгсийг урсгах атлаа ачир дээрээ үнэн хүндлэлийг үзүүлэхгүй байх нь жинхэнэ хүндэтгэл яавч биш. Дүр эсгэлт. Хууран мэхлэлт. Нарийсган шинжвэл, туйлбаргүй тугалган жад шиг мохоо, холбиромтгойн шинж.

Өглөө бодсоноо орой нь няцааж, өчигдөр ярьснаа өнөөдөр үгүйсгэдэг хүмүүс бидний дунд хэтэрхий олширчээ. Өөрийг үзэж өндөлзөж, олныг дагаж орилсон үзэл санаагүй, байр суурьгүй тэдний улаан, шарын бараанаар урваж, шарвасан зан төлөв муу муухай, ой гутам гэдгийг мэдсээр атлаа ингэж амьдарснууд илүү хожиж байгааг харсан бусад нь аргагүйн эрхэнд дагана. Ингэж хуурмаг үзэл, худал сэтгэлтнүүдийн бүхэл бүтэн үе эгнэн гарч ирж байна. Ийм хүмүүсийн үлбэгэр, бөөрөнхий шинж чанар өрөөл бусдыг уруу, дорой руу чангаагаад зогсохгүй, нийгэм, цаг үе, хөгжил дэвшлийг хүртэл бусниулах болжээ.

Үнэн сэтгэлт нөхрийг түшиж нөхөрлөхийн чухлыг Эзэн Богд Чингис хаан хамгийн эрхэмд тооцон сургамжилсан байдаг. “Эр хүн нэгэн сэтгэлт болбоос эрдэнэ…” гэсэн түүний билэг сургаалыг “Эрдэмт, өршөөлт сайн хаан улсын эрдэнэ, эрхэм ухаант мэргэн түшмэл төрийн эрдэнэ…” хэмээсэнтэй нь нөхцөлдүүлэн сэтгэвэл нэгэн сэтгэлт хүн хаад, түшмэд мэт дээд гэсэн утга илтгэнэ. Гагцхүү нэгэн сэтгэлт хүн л үнэн сэтгэлт нөхөр байж чадахыг, үнэн зөв, шударга ёс улс гэр, төрийн үндэс гэдгийг тэрбээр мэдэж байлаа.

Зөв үнэнийг эрхэмлэсэн тулдаа эзэн хаан үзэл санаа, үйл хэрэгтээ тууштай байж, буцаж мятралгүй зүтгэсээр олон монгол овог аймгуудаа нэгтгэж, Их Улсаа байгуулсан юм. Чигч зарчим, хоёргүй сэтгэл хүн ёсны төдийгүй төр ёсны оршин тогтнох суурь гэдгийг таньж мэдсэн тулдаа үнэнч байдал, тууштай чанар, эр зориг, ур чадварыг үнэлж байлаа. Хуульт ёс төрт улсын үндэс гэж үзсэн тулдаа тэрбээр Их Засаг хуулиа тогтоож, дэг журам, жудаг ёсыг бэхжүүлсэн юм.

Чингис хааны сүр хүч, суу заль илдийн ир, уадын үзүүр дээр байгаагүй. Харин үнэт зүйл, чигч чанартаа байсан юм. Үнэн сэтгэлийг үнэ цэнтэйд үзсэндээ тэр дэлхийн олон ард түмнүүдээр хүрээлүүлж чадсан юм. “Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох буй” хэмээсэн нь байлдан эзлэхийн нууцыг бус, манлайлан дагуулахын увдисыг илтгэсэн сургаал юм.

Хаан эзнээ бид үнэхээр хүндэлье гэвэл түүний хамгийн том өв болох шударга, тууштай зан, төрт ёс, зөв мөний төлөө зогсох эр зоригийг өөрсдөдөө төлөвшүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Учир нь хүндлэл бол ёслож мэхийх, сөхөрч мөргөх төдийгөөр илрэхгүй. Үнэт зүйл, үзэл санааг нь үргэлжлүүлэхийн нэр юм.

Хүчирхэг дээдсийн суу заль, эрх сүрийн дор өнөөгийн Монгол Улс бүрэн эрх, тусгаар тогтнолоо бататгасаар байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эзэд хаадын ээл, ивээл гэж энэ. Энэ их хүч нөлөөг хадгалж, улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийг нөхцөлдүүлэн авч явахын тулд өв соёл, цадиг түүхийнхээ гайхамшигт үнэ цэнийг дахин дахин нотолж, бататган бэхжүүлж байх учиртай. Үүнийг бид ганцхан үнэн хүндлэлээр, үйл хэрэг болсон гүн хүндэтгэлээр л бүтээж чадна.

Учир нь жинхэнэ хүндэтгэл бол нэг өдрийн ёслол биш, үеэс үед үргэлжлэх өв юм.

Эх сурвалж: parliament.mn

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ