Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Огноо
Унших
16 минут 34 секунд
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.05)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын өнгөрөгч сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

2026-11-05 19.42.52.jpg

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарын усны хэрэглээг зохистой болгох, хүн амын ундны усны найдвартай байдлыг хангахад хуулийн төсөл чиглэж буйг онцлоод, усны нөөцийг хамгаалах, үр ашигтай, хэмнэлттэй ашиглалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээтэй зохицуулалт туссан талаар тодорхой дурдлаа.

2026-11-05 19.45.36.jpg

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн нэр томьёо, холбогдох яамд, байгууллагын санал, олон улсын туршлага, учирч болзошгүй эрсдэл, хүндрэл, уул уурхайн үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтууд, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр, үнэ тариф, түүний зарцуулалт, хяналт, гүний усны орд, хур тунадасны хуримтлуур, гол мөрний менежмент, мал аж ахуй, газар тариалангийн салбарын ус ашиглалт, лиценз зөвшөөрөл, мөн усны импорт, экспорт зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Бейсен, П.Сайнзориг, М.Мандхай нар асуулт асууж, хариулт авчээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ц.Мөнхбат, Р.Сэддорж, П.Сайнзориг, С.Ганбаатар нар үг хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

2026-11-05 20.03.25.jpg

Дараа нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Г.Хосбаяр үг хэлж, тус бүлгийн гишүүд хуулийн төсөл, түүнд туссан зохицуулалтын талаар байр сууриа нэгтгэн тодорхойлох, усны харилцаанд оролцогчдын эрх, чиг үүрэг, ус ашигласны төлбөр болон шинэ эх үүсвэр, нөөц нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хууль санаачлагчаас тодруулах, нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн тул энэ хэлэлцүүлгээс завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ардчилсан намын бүлэгт гаргасан хүсэлтийнх нь дагуу Усны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван өдрийн завсарлага өгөв.

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

2026-11-05 19.45.28.jpg

Усны тухай хуулийн Усны нөөцийг хамгаалах тухай 22 дугаар зүйлийн усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоохоор заасан 22.2 дахь заалтын 22.2.1 дэх дэд заалтад өнгөрөгч 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр оруулсан нэмэлтийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Тус нэмэлтээр онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглох зохицуулалтад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад” гэсэн нөхцөл оруулсан юм. Энэ нь "нийтийн зориулалттай дэд бүтэц" буюу нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжид онцгой хамгаалалтын бүсийн хориглолт хамаарахгүй байх нөхцөл юм.

2026-11-05 19.43.06.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн хуулийн төслийг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр хууль санаачлагчийн илтгэлдээ усны эх үүсвэрийг урт хугацаанд хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэхийг зорьсноо дурдаад, олон улсын хурал, чуулганы индэр дээр усны эх үүсвэрээ хамгаална гэж амлачхаад дотооддоо хамгаалалтын дэглэмээ сулруулж болохгүй гэлээ.

2026-11-05 19.43.09.jpg

Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, нийтийн зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийн тухай ойлголтыг нарийвчлах, хууль батлагдсанаар гарах үр дагаварыг тооцох, гүүр, дүүжин тээвэр, усан цахилгаан станц, инженерийн шугам сүлжээ зэрэг бүтээн байгуулалтад нөлөөлөх эсэхийг нягтлах, онцгой хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ айл өрхийн аюулгүй байдлыг хангах, гүүр, инженерийн шугам сүлжээний зөвшөөрлийг зохицуулах, эдгээрт тавигдах шалгуурыг хуулиар тодорхой болгох зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, П.Сайнзориг, М.Мандхай нар үг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

2026-11-05 19.43.40.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Одонтуяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүд хууль батлагдсанаар гүүр, усан цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалт зогсох эсэхийг тодруулж байлаа. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал болон ажлын хэсгийн гишүүн Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр нар Усны тухай хуульд заасан усны барилга байгууламжийн бүтээн байгуулалт онцгой хамгаалалтын бүсийн хориглолтод хамаарахгүй гэсэн хариулт өгөв.

2026-11-05 19.43.51.jpg

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа үг хэлж, хуулийн төслийг тус бүлгийн Даваа гарагийн хурлаар хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцүүлгээс ажлын таван өдрийн завсарлага өгөхийг хүсэв. Хуралдаан даргалагч Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэгт мөн таван өдрийн завсарлага өглөө.

Үндсэн Хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн итгэлцүүрийг батлах тухай тогтоолын төслийн санал хураалтыг хойшлууллаа

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцээс энэ оны найдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

2026-11-05 19.44.02.jpg

Тус Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Үндсэн Хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалин, нэмэгдлийн хэмжээ, тогтоолын төсөл батлагдсаны дараа ямар болох зэрэг асуулт тавьж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, А.Ариунзаяа, Ж.Баярмаа нар байгууллага бүрээр цалин хөлс тогтоодог байдлыг шүүмжилж, цалин хөлсийг нэгдсэн бодлого, итгэлцүүр тогтоодог байх шаардлагатай гэсэн үг хэлсэн байна. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мөн энэ саналыг дэмжиж, энэ асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэж шийдвэрлэх, итгэлцүүрийн аргачлалд тулгуурлан, ижил түвшний албан тушаалд ижил хэмжээний цалин олох зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Байнгын хороо анхаарах шаардлагатай гэжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

2026-11-05 19.44.11.jpg

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ө.Шижир, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үг, илэрхийлсэн байр сууриа дахин нотолж, цалин хөлсний асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэдэг байх нь зүйтэй гэсэн санал хэлцгээлээ.

2026-11-05 19.43.22.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг Баасан гарагийн буюу маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв

Үүний дараа “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр танилцууллаа. Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг тэрбээр онцолж, Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэн гэдгийг танилцуулсан юм.

2026-11-05 19.44.20.jpg

Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа, боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

2026-11-05 19.45.10.jpg

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, зөвхөн Чингис хааныг бус Их Монгол Улсын дараа дараагийн хаадын үйл хэргийг алдаршуулахад анхаарах, мөн онцгой албан татварын тодорхой хувиар сан байгуулах асуудлыг нягтлах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Их Эзэн Чингис хааны мэлмий гийсэн “Монгол бахархлын өдөр” Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар товлосон талаар танилцуулж, Их Монгол Улс болон Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор дэлхийн 17 улсад байгаагийн 80 нь Тайвань Улсад, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, тав нь АНУ-д, мөн тав нь ХБНГУ-д байгааг нэрлэв. Эдгээрээс болж өгвөл татаж авчрах, болохгүй бол хуулбар хувийг авч, ард иргэддээ таниулж сурталчлах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ Улсын Их Хурлын дарга тайлбарлан, энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт даалгах юм гэлээ.

2026-11-05 19.44.34.jpg2026-11-05 19.44.31.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр үндэсний ёс суртахуун, үзэл санаа, үнэт зүйлийн илэрхийлэл болсон Чингис хааныхаа хөргийг архи, тамхинд хэрэглэхийг хориглох асуудлыг дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалаад, дараагийн ээлжинд боржигон овгийн сүлд болох шонхор шувуугаа худалдаалахыг хориглох ёстой гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хааны хөргийг архи, тамхинд хэрэглэхийг бид дотооддоо хорьж чадсан ч гадаад улсуудад хориглож чадахгүй гээд, үндэсний бахархлаа хөгжүүлэх, аялал жуулчлалын брэнд болгох, өсвөр үе, хүүхэд залуустаа таниулах талаар хангалтгүй ажиллаж байгааг шүүмжлэв.

2026-11-05 19.44.24.jpg

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Чингис хаан болон Монголын түүхтэй холбоотой шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ, мэдээлэл олон улсад түгэн тархаж байгаад төр засаг, эрдэмтэн судлаачид анхаарах цаг болсныг сануулсан юм. Түүнчлэн түүхч, судлаачдын залуу халааг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулахгүй бол хаягдаж орхигдоход хүрээд байгааг онцлон анхааруулав.

2026-11-05 19.43.31.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Чингис хаанаас өмнө монгол туургатан төрт ёсны уламжлалтай байсныг тогтоолын төсөлд харгалзан үзэхийг санал болгоод, өвлийн тэргүүн сарын шинийн 01-нийг “Монгол бахархлын өдөр” болгосонтой холбогдуулан Эзэн хаан эхээс мэндэлсэн 1162 онд өвлийн эхэн сарын шинийн нэгэн Юлийн тооллоор хэдэн сарын хэдний өдөр байсныг тогтоож, орчин цагийн он тоололд оруулж тогтмолжуулах нь зүйтэй гэлээ. Тэрбээр мөн тогтоолын төсөлд тусгагдсан шинжлэх ухааны нэр томьёог цэгцлэх талаар санал хэлж, “тулгар төр” гэсэн үгийг хууль тогтоомжид хэрэглэхгүй байхыг сануулав.

2026-11-05 19.44.46.jpg

Тогтоолын төслийн талаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн (2026.11.06) нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг