Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 19 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
Нийтлэсэн огноо:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж өссөн төдийгүй ирэх онд 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ.

Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих, тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх, авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах, хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ.

Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль шугамыг өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр болон авто замын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэг, 640 суудалтай сургуулийн барилгын төсвийг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.

Чойбалсан хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.

Amlalt.mn

Замын-Үүд авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ