Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023-2024 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Дулааны Цахилгаан Станц-4, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Дулааны Цахилгаан Станц-3, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Амгалан Дулааны Цахилгаан Станцын уурын зуухны ашиглалтын байдалд Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.