Нийслэлийн Засаг даргын A/1030 тоот захирамжийн хүрээнд “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, Зөв галлагаа” сэдэвт сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Налайх, Баянгол дүүрэгт тус тус зохион байгууллаа.
Тус сургалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Дулаан шийдэл- II төсөл зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж ажиллалаа.
Сургалтад Агаарын чанарыг сайжруулах бүсийн Налайх, Баянгол дүүргийн хороо, нэгжийн 350 гаруй төрийн албан хаагч, иргэд, олон нийтийг хамрууллаа.