2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцаа олгогдохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 24 секунд
2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцаа олгогдохгүй
Нийтлэсэн огноо:

2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцаа олгогдохгүй

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашиг нь зарим иргэдэд хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм.

Иймд тус компаниас 1,072 ширхэг хувьцааны ногдол ашигтай холбоотой дараах 32 түгээмэл асуулт, хариултыг гаргасан байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 1,072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГТАЙ ХОЛБООТОЙ 32 ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

1. Шинээр хувьцаатай болсон, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдийн хувьцааг хэрхэн баталгаажуулах вэ?

Үйл ажиллагаа явуулж буй дурын үнэт цаасны компаниар дамжуулж үнэт цаасны данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулах боломжтой. Иргэд биеэр очих болон онлайнаар нээлгэж болно. Үнэт цаасны компаниудын хаяг байршил, холбогдох мэдээллийг https://www.mcsd.mn/%D0%B1%D0%B4%D0%BA/ холбоосоор аваарай.

2. 2024 оны Нэгдүгээр сард төрсөн хүүхэд хувьцаа эзэмших үү?

УИХ-ын тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул 2024 оны нэгдүгээр сард төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихээргүй байна.

3. Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Иргэд хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор орж шалгах боломжтой. Эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээн шалгаж болно. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгах нь нээлттэй.

4. Үнэт цаасны данс нээлгэхэд иргэд юуг анхаарах ёстой вэ?

Өөрийгөө тодорхойлох бичиг баримт шаардлагатай. Мөн аль нэг банканд данстай байх ёстой.

5. 2020 оны олгосон ногдол ашгаа авч чадаагүй бол нөхөж авах боломжтой юу?

Нөхөж авах боломжтой. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвөөс дэлгэрэнгүй тодруулж болно. https://www.mcsd.mn

6. Ногдол ашгийг заавал авах ёстой юу? Авахгүй байж болох уу?

Иргэн өөрийн хүсэлтээр үнэт цаасны компанид хандан данс нээлгэх хүртэл тухайн иргэний хувьцааны ногдол ашиг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвийн дансанд хүүгүйгээр хадгалагддаг.

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ногдол ашгийг нөхөж олгох уу?

“Сайн хувьцаа” арга хэмжээ, Эх орны хишиг хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа төрд буцаан зарсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд ногдол ашиг авахгүй, харин хэсэгчлэн зарсан бол үлдсэн хувьцааны тоонд дүйцүүлэн ногдол ашиг авна.

8. 1,072 хувьцаа нь ямар төрлийн хувьцаа вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?

Энэхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа нь энгийн хувьцаанд тооцогдоно. Та 18001072 утсаар мэдээлэл аваарай.

9. Хувьцаагаа зарж борлуулж, шилжүүлж болох уу?

Компанийн тухай хуулийн 3.7-д хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг нээлттэй хувьцаат компани гэж тодорхойлдог. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани тул одоогоор хувьцаа нь нээлттэй арилжаалагдах боломжгүй байна. Харин тус компани нь хөрөнгийн биржид бүртгүүлснээр хувьцаагаа нээлттэй арилжаалах эрх үүсэх юм.

10. Хувьцааны дансгүй, и-баримт ашигладаггүй иргэд ногдол ашгаа хэрхэн авах вэ?

Насанд хүрсэн хүн бол хувьцааны дансаа үнэт цаасны компанид нээлгэнэ. Насанд хүрээгүй хүүхэд хүүхдийн мөнгө авдаг дансаараа дамжуулан авч болно.

11. Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажилласан тохиолдолд цаашид жил бүр ногдол ашиг өгөх үү?

Компани ашигтай ажилласан тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн тухайн жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж болно.

12. Хувьцаагаа авахгүйгээр томоохон төсөлд хөрөнгө оруулж болох уу?

Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогын цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилдаг. Хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг компани зөвхөн хадгалах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид олгохоос бусдаар аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Тиймээс тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд хуваарилсан ногдол ашгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигч иргэдэд байна.

13. Хувьцааны данс нь байгаад одоогоор хувьцаагүй байна гэж гарч ирэхээр яах вэ?

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулж, тодруулах боломжтой. Засгийн газрын тогтоолын дагуу хувьцаагаа буцаан худалдах хүсэлт гаргасан дараах иргэдийн хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлсэн тул хувьцааны тоо хэмжээ буурсан байх магадлалтай. Үүнд:

  1. Бэлэн мөнгө (1.0 сая төгрөг)-өөр хишиг хүртсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд;
  2. Сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011, 2011-2012 онд хишиг хувь хүртсэн оюутан;
  3. ЭМД-ын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэд;
  4. Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд ЗГ-т хүсэлт гарган хувьцаагаа худалдсан иргэд.

14. Хүүхдийн мөнгөний дансгүй бол ногдол ашгаа хэрхэн авах вэ? Мөн насанд хүрээд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол ногдол ашгаа хэрхэн авах вэ?

Дурын үнэт цаасны компанид биеэр очиж эсвэл онлайнаар үнэт цаасны дансаа нээлгэж болно. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн https://www.mcsd.mn/%D0%B1%D0%B4%D0%BA/ холбоосоор үнэт цаасны компаниудын хаяг байршлыг авч болно.

15. Гадаадад байгаа иргэд ногдол ашгаа хэрхэн авах вэ?

Үнэт цаасны компанид онлайнаар хувьцааны данс нээлгэж, Монгол дахь банкны дансаар авна.

16. Тэтгэврийн зээл нь тэглэгдсэн хүмүүст ногдол ашиг өгөх үү?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг бол иргэн бүр ногдол ашиг авна. Тэтгэврийн зээл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай хамааралгүй болно. 2020 онд ногдол ашиг авч байсан бол тэр дансаараа авна. Огт хувьцааны дансгүй бол дурын Үнэт Цаасны компаниар дамжуулж данс нээлгэж ногдол ашгаа авна.

17. Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн бол хувьцаа байхгүй гэсэн үг үү?

Тэтгэврийн зээл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай хамааралгүй болно. 2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324,518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615,701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278,258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна.

18. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа И-Монголиа апп-аар хэрхэн харах вэ?

И-Монголиа апп-аар нэвтрэн баруун доод буланд байрлах өөрийн “Профайл” хэсэгт даран доош гүйлгэснээр “Үнэт цааснууд/ хувьцаа” гэсэн цэс дээр дарж хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа болон хувьцаатай эсэхээ шалгаж болно. Шинээр хувьцаа эзэмшиж байгаа 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн иргэд дурын үнэт цаасны компаниар дамжуулж үнэт цаасны данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулснаар харах боломжтой.

19. Брокерт нээлгэж байсан дансаа солиулж болох уу?

Болно. Тухайн үнэт цаасны компанид хандаад солиулна.

20. Хувьцаагаа сургалтын төлбөрт хэрэглэснийг нөхөж авах боломжтой юу?

Монгол Улсын Их Хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолд энэ асуудал тусгагдаагүй тул боломжгүй.

21. Өмнөх ногдол ашгийг авч байсан хэр нь хувьцааны мэдээлэл байхгүй байна гээд гарч ирээд байх юм. Яах ёстой вэ?

2020 онд ногдол ашиг авч байсан бол эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт орохгүй. Албан ёсоор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулна.

22. Өмнө нь эх орны хишиг гээд мөнгө авч байсан хүмүүс авахгүй гэсэн үг үү?Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт?

2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324,518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615 701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278,258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна. Иймд эдгээр иргэд хувьцааны ногдол ашиг авахгүй.

23. 1,072 ширхэг хувьцааны мөнгө 857ш хувьцааны мөнгө гэж орсон байх юм. Зараагүй, ашиглаагүй байхад яагаад ингэж байгаа юм бол?

УИХ, ЗГ-ын холбогдох тогтоол шийдвэрийн дагуу өмнө нь иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тоо хэмжээнээс хасах, суутгах арга хэмжээ авсан. Тухайлбал: 2011 онд ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй 324 518 иргэнд эх орны хувь хишиг болох 1,000,000 төгрөг; 2011 оны эрүүл мэндийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан 615 701 иргэний 9 ширхэг хувьцааны хасалт; 2011 оны оюутны сургалтын төлбөр 500,000 төгрөг болон 2012 оны оюутны сургалтын төлбөр болох 491,960 төгрөгийг 278 258 иргэдээс суутгаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны бичилтэд өөрчлөлт оруулсан байна. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв дээр бичиг баримттайгаа очиж хувьцааны бүртгэлээ шалгуулж, тодруулна.

24. Нийт 286 мянган хүнд тус бүр 116,000 төгрөг тарааж байснаас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй том бүтээн байгуулалт хийж болохгүй юм уу?

Компани нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны төлөвлөгөө, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэн ажилладаг. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогын цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилдаг. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг компани зөвхөн хадгалах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид олгохоос бусдаар аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байдаг. Тиймээс тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд хуваарилсан ногдол ашгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигч иргэдэд байна.

25. Бэлэн мөнгө тараасны дараах оны эцсийн инфляцын төсөөлөл гэж гаргасан болов уу?

Монгол улсад бизнесийн эрх зүйн харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуульд заасны дагуу компани жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэр гаргадаг. Энэ хүрээнд 2022 оны ногдол ашгийг зөвхөн хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 46.7-д ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болохоор заасан байдаг.

26. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв үү?

Компанийн тухай хуулийн 46.1.-д “..төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана....”, 46.2-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй”, 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь 2023 оны  хоёрдугаар сард хуралдаж 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.

27. 2023 оны 4 сард ТУЗ санал болгож Хувьцааны эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдэх ёстой байсан уу?

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргадаг бөгөөд тухайн шийдвэрийг Хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу ТУЗ нь 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг түр хойшлуулах шийдвэрийг гаргаж хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хойшлуулаад байсан 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан болно. Өөрөөр хэлбэл ТУЗ ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж Хувьцаа эзэмшигчид зөвхөн мэдэгдэх үүргийг л хүлээдэг.

28. Компанийн тухай хуулиар 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэж ногдол ашиг тараах эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2023 оны 4 сард багтааж шийдэх ёстой байсан уу?

Компанийн тухай хуулийн 46.1.-д “..төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана....”, 46.2-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй”, 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь 2023 оны  2 дугаар сард хуралдаж 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн. уг шийдвэрээ 2023 оны 4 дүгээр сард болсон Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хойшлуулаад байсан 2022 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг 2024 оны 01-р сарын 31-ний өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан.

29. Шинээр хувьцаа эзэмшүүлэх тогтоол гарах уу?

УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоол, Засгийн газрын 2024.01.31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор 2012.04.1-оос 2023.12.31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан.

30. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны 2022 оны ногдол ашгийг ямар хүмүүст олгохгүй вэ?

Эх орны хувь хишиг хүртсэн буюу 1,072 хувьцаагаа Засгийн газарт буцааж зарсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн Монгол Улсын харьяатаас гарсан иргэнд ногдол ашиг олгохгүй.

31. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад хувьцаа эзэмшлийн талаар тодруулна уу?

Улсын Их Хурлаас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг баталснаар хувьцаа эзэмшдэггүй байсан 893 мянган иргэнд үнэ төлбөргүй хувьцаа эзэмшүүлж, Монгол Улсын 3,4 сая иргэн хувьцаа эзэмшигч болох боломж бүрдсэн.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн:

  • 73 хувийг Эрдэнэс Монгол нэгдэл,
  • 27 хувийг Монгол Улсын 3,4 сая иргэн,
  • 0,06 Үндэсний аж ахуй нэгжүүд эзэмшиж байна.

32. Энэ удаагийн ногдол ашиг тараалт сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан уу?

Засгийн газар 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа эрс сайжирч, олборлолт, борлуулалт, цэвэр ашиг эрс нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд 2022 оны жилийн эцсийн үр дүнгээр тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү асуудал нь сонгуультай хамааралгүй болно.

Эх сурвалж: ЭТТ ХК

ШШГЕГ: Малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 12.3 сая төгрөгийн мөнгөн хандив өглөө
ШШГЕГ: Малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 12.3 сая төгрөгийн мөнгөн хандив өглөө
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна