Өнөөдөр буюу 2024 оны 03-р сарын 11 ны өдрийн 11:30 цагийн байдлаар А15 дугаартай Өлгий-Даян боомт чиглэлийн авто замын 123 дахь км-т байрлах Харчулуутын гүүрээр голын усны түвшин нэмэгдэж зорчих хэсгийн даланг даван урсаж байна.
Иймд авто зам хэрэглэгч та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.