Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 21 секунд
Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулна
Нийтлэсэн огноо:

Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулна

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны Чингис хаан танхимд боллоо. Энэ жилийн сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбогдуулан чуулганы хуралдааны танхимыг засварлаж байгаа аж.

Найм дахь парламентын отгон чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх ажил учраас ардчилсан парламент Чингис хаан танхимд хуралдаж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг тулж, улс төрийн ширүүнийг туулж, их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй тавьж чадсан.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр найм дахь парламент үйл ажиллагаа явуулж байна. Бид шинэчлэлийн парламент байхыг зорилгоо болгож сэрж сэхээрсэн ард олны цэгцрэх хөдөлгөөн шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж нэгдмэл эрмэлзэлтэй байгаа нь нэг онцлог юм.

30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоог баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт шударга нийгмийг төлөвшүүлэх, нийтээрээ сайхан амьдрахыг зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал зарим чиглэлд өөрөөр эргэж үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй.

Тиймээс өнгөрсөн туршлага, сургамжаа шүүн тунгаах алдаа бурууг засаж залруулах үүний тулд тогтолцооны шинэчлэл хийх эрмэлзэл сүүлийн таван жилд эрчилсэн давлагаа болж байна.

Цэгцрэхийн төлөөх ард түмний хөдөлгөөний УИХ мэдэрч шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагтай адил хагархай цонхоор жавар салхи, тоос буртаг орж ирсээр улам зузааран хуримтлагдсаар иржээ. Тиймээс УИХ, Засгийн газар хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийх зорилго болгож байна.

Эрүүгийн хуулийн авлигын ялыг бодлогыг чангатгах хуулийг баталж, авлигаас татгалздаг ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох нь Монголын төр, нийгмийг авлигаас ангижруулах үндсэн зүйл юм.

зураг

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоотой болсон. Гишүүдийн тоог олшруулсан төдий өөрчлөлт биш. Парламент ёсоо бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа хангах, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлгийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, мөнгөний сонгуулиас татгалзахад чиглэсэн.

Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хууль, Эрүүл мэндийн хуулиудыг баталж олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам хийсэн. Бүхэлдээ энэ бол хүний хөгжлийн цогц реформыг хэрэгжүүлсэн гэж болно. Мөн цалин төсвийг нэмэгдүүллээ.

Эрхэм гишүүд ээ! энэ хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын реформыг эцэслэн дуусгах нь та бидний эрх чухал зорилт байх болно.

Монгол Улс байгалийн асар их баялгаар дэлхийд гайхагддаг. Хэнээс ч үл хамааран үнэ цэнтэй оршин тогтнох, Монголын ондоошлыг дэлхийд дархлах хангалттай боломж байна.

Энэ нь манай улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх боломж мөн. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Хаврын чуулганы тэргүүн ээлжийн нэг зорилт байх ёстой.

зураг

Ногоон автобусны хэрэг, ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх түр хорооны нээлттэй сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулж Монголын баялаг ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой.

Хууль бусаар ашиглаж бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний ордыг төр ард түмний өмчлөлд авснаар 240 мянган иргэдийн тэтгэврийг тэглэж, тэтгэврийн зээл аваагүй 240 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн тэтгэмж олгож байсан туршлага бол баялагтай эзэн монгол хөтөлбөр хэрэгжүүлэх угтвар байсан.

Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.

Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм.

зураг

Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой.

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой.

Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна.

Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл саруул аж төрөхийн нэг чухал баталгаа төдийгүй нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалах, өвийг хадгалах үнэт зүйл мөн гэдгийг санацгаая" хэмээн ярилаа.

зураг

Сэлбэ голын  мөсийг Туул гол руу  2.3 тэрбум төгрөгөөр зөөсөн гэв үү?
Сэлбэ голын  мөсийг Туул гол руу  2.3 тэрбум төгрөгөөр зөөсөн гэв үү?
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна