Боловсролын үнэлгээний төв, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газартай хамтран албан хаагчдынхаа цахим ур чадварыг дээшлүүлэх цуврал сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Сургалтаар албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдал, албан бичиг солилцооны дундын систем DOCX, цахим засаглал, цахим хөгжлийн багц хууль, тоон гарын үсэг, түүний хэрэглээ, программ хангамж, мэдээллийн хүртээмж, технологи зэрэг агуулгын хүрээнд суралцах бөгөөд дөрвөн долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм.