Намбарын Энхбаяр яриад л байна. Ц.Элбэгдорж уучлал гуйгаад, чамайг Ц.Нямдорж л бариулсан гэж хэлсэн гээд ярьсан. Уучлал гуйсан нь сайн хэрэг гэсэн. Гэтэл дахиад ярьж байна.
Ц.Нямдорж “Ц.Элбэгдорж, Сү.Батболд хоёр чамайг барьсан” гэж хэлсэн гээд бас ярьчихлаа. Балмад үйл ажиллагаа явсан, би мэдээгүй, телевизгүй болохоор гэж Ц.Нямдорж түүнд хэлсэн бололтой.
Уучлал гуйсан гэж хэлээгүй бололтой. Н.Энхбаяр тодотгоогүй байна. Ингээд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр Н.Энхбаярт улайжээ дээ, янз нь.
Одоо Сү.Батболд юу гэх нь сонин. Бас л өнөө хоёр шигээ “Би мэдээгүй. Элбэг, Нямка хоёр таныг барьсан шүү” гэх юм болов уу.
Монголын улс төрийн ах нар иймэрхүү маягаар улс төрөө, өш хонзонгоо, өгөө аваагаа үргэлжлүүлсээр. Энэ хагарал, толхионы нь мөнхийн хохирогч ард түмэн байсаар. Улс орон ч өөдтэй дэвжихгүй байсаар.
Б.ТУЛГА
AMLALT.MN