Н.Г.Кушнарев: Евразийн гишүүн орнуудтай мэдлэг чадавхи, технологи, боловсон хүчнээ солилцох бүрэн нээлттэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 44 секунд
Н.Г.Кушнарев: Евразийн гишүүн орнуудтай мэдлэг чадавхи, технологи, боловсон хүчнээ солилцох бүрэн нээлттэй
Нийтлэсэн огноо:

Н.Г.Кушнарев: Евразийн гишүүн орнуудтай мэдлэг чадавхи, технологи, боловсон хүчнээ солилцох бүрэн нээлттэй

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд болж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг ОХУ-ын ЭСЯ, Ерөнхийлөгчийн академиас зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Орос, Монголын төрийн болон хувийн компаниудын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид олон чиглэлийн илтгэл танилцууллаа.

Д.Балдорж: Цагаан нуур боомтонд зураг төслийн ажил хийгдэж, санхүүжилт шийдэгдсэн

Хилийн боомтын захиргааны үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Балдоржоос тодрууллаа.

Description: C:\Users\Asus\Desktop\436224485_441737265251479_4676711117896951013_n.jpg

-Та илтгэлдээ ямар төслийг онцолж, танилцуулсан бэ?

-Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, одоогийн нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Манай улс 39 боомттой. Үүнээс 16 боомт нь ОХУ-тай хиллэдэг. Бид боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ОХУ-тай хиллэдэг боомтын хүчин чадлыг нэвтрүүлэх төлөвлөлтийн уялдаа холбоог хангах чиглэлээр ОХУ-ын боомтын асуудлыг эрхэлсэн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

10 боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь, Цагаан нуур боомтонд зураг төслийн ажил хийгдэж, санхүүжилт шийдэгдсэн. Ульхан боомтын хөрөнгө оруулалт яригдаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төслүүд хийгдэж байна.

-Монгол Улсын Засгийн газар, Евразийн Эдийн засгийн зөвлөл хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурснаар манай улсын хөгжил ямар үр дүнд хүрэх вэ?

-Евразийн Эдийн засгийн зөвлөл бусад орнуудтай хамтран ажиллах бодлогын хүрээнд оролцогч байгууллагууд форум, хэлэлцүүлэгт оролцсноор хамтарч шийдэх асуудлууд байдаг. Энэ нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Бид өнөөдрийн хуралдаанд ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлага зэрэг саналуудын талаар ярилцлаа. Холбогдох судлаач, эрдэмтэн доктор болон бусад салбарын хүмүүс оролцож, санаа бодлоо хэллээ. Энэ чиглэлд хамтран ажилласнаар шинэ үр дүнгүүд, боломжууд харагдаж байна.

Евразийн Эдийн засгийн зөвлөлийн Аж үйлдвэрийн бодлогын газрын захирал Н.Г.Кушнарев:

-Бид Евразийн гишүүн орнуудын хувьд түүхэн уламжлалт харилцааг хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Жишээ нь, Орос-Монгол хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаанд "Монголросцветмет" ТӨҮГ-аар дамжуулан хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Монгол улсад уул уурхайн салбар зонхилдог. Манай Евразийн гишүүн орнуудтай өөрсдийн мэдлэг чадавхи, тоног төхөөрөмж, технологи, мөн боловсон хүчнээ солилцох бүрэн нээлттэй юм.

Евразийн Эдийн засгийн зөвлөлийн хүрээнд технологийн хэлэлцүүлэг өрнөдөг. Энэ талбарт Монголын төр болон уул уурхайн хувийн хэвшлүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид зэрэг хүмүүс оролцож технологийн шийдэл, бүтээгдэхүүний үр ашгийг дээшлүүлэхэд хамтарч ажиллах боломж байдаг гэдгийг хэлье.

Зөвлөлтийн дараах орон зайн Орос, Армен, Беларусь, Казахстан, Киргиз гэсэн таван улсаас бүрдэх Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хэмээх интеграцийн нэгдэл нь 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Эдийн засгийн холбоог Евразийн эдийн засгийн нийгэмлэг (ЕврАзЭС), Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зай зэрэг гишүүн орнуудын хуримтлуулсан харилцан үйлчлэлийн туршлага дээр үндэслэн үүсгэн байгуулсан.

ЕАЭЗХ-ны тухай гэрээний дагуу тус холбооны үйл ажиллагааны гол үүрэг нь гишүүн орнуудын ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилготой. ЕАЭЗХ-ны өнөөгийн үйл ажиллагаа нь «Евразийн эдийн засгийн интеграчлалыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн чиглэлүүд»-ийн заалтуудад түшиглэдэг. ЕАЭЗХ-ны олон улсын хамтын ажиллагаа нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмуудад суурилдаг.

Б.БАЯРМАА

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна