“И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Цахим ур чадварын үндэсний аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тус аяны хүрээнд FARO Foundation Mongolia болон People in Need - PIN Mongolia хэрэгжүүлж буй Dice төсөлд хамтран Иргэний нийгмийн байгууллагуудын албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 06-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар "Цахим иргэн" гэж хэн болох, цахим орчны зохистой хэрэглээ, тоон гарын үсэг, түүний хэрэглээний талаарх, мэдээллийн аюулгүй байдал, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг агуулгын хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв.