УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн дарга, УИХ-ын Дэд даргыг сонголоо.
УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан С. Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлэв.
Нийт гишүүдийн 62 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогдлоо.