Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 21 секунд
Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна
Нийтлэсэн огноо:

Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Фитч агентлаг манай улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг арван жилийн дараа тогтвортой, В+ ахиуллаа. Энэ нь банкнуудын зээлжих зэрэглэл ахихад эерэг нөлөө үзүүлж байна. Хөгжлийн банканд ямар ямар байдлаар нөлөөлөх бол?

-Фитч агентлаг бол олон улсад зээлжих зэрэглэл тогтоож байгаа гурван байгууллагын нэг. Тус агентлаг анх 2004 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ гэж тогтоож байсан. Харамсалтай нь, сүүлийн 10 жилийн хугацаанд манай зээлжих зэрэглэл буусан. Нэлээд урт хугацааны дараа дахин B+ түвшинд үнэллээ. Үүнд гол нөлөөлсөн хүчин зүйл бол нэгд, улсын валютын нөөц нэмэгдсэн, хоёрт, уул уурхайн экспортын орлого сүүлийн гурван жил өсөж, орлогын тодорхой хэсгээ Баялгийн санд төвлөрүүлж байгаа зэрэг үзүүлэлт нь манай зээлжих зэрэглэлийг ахиулах гол шалгуур болсон. Улсын зээлжих зэрэг ахисан нь манай банк болон бусад арилжааны банканд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, олон улсаас эх үүсвэр татахад хүү буурна. Том төслийн санхүүжилт болон урт хугацаатай эх үүсвэр татахад таатай нөхцөл бүрдэж байна.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтэд ил болоод гурван жил болж байна. Чанаргүй зээлийн эргэн төлөлт ямар явцтай байна вэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч?

-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг 2021 оны нэгдүгээр сард олон нийтэд ил болгож байсан. Үүнээс хойш 1.3 их наядын эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ эх үүсвэрээр Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас татан төвлөрүүлсэн бондуудаа төлсөн. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк гадагшаа 3.1 их наядын зээл төлсөн. Үүнд Засгийн газрын баталгаатай Самурай бонд багтсан бөгөөд өнгөрсөн жил төлж дууссан.

-Хөгжлийн банк өр төлбөртөө барилга байгууламж тооцож авсан гэж байсан. Өрөнд авсан объектуудаа зарж борлуулж, хохирлоо барагдуулсан уу. Өрөнд авсан Хөгжлийн банканд бүртгэлтэй хэдэн объект байгаа вэ?

-Зарим зээлийг төлүүлэхийн тулд зээлдэгчийн хөрөнгийг Хөгжлийн банк бүртгэж авсан. 350 орчим тэрбум төгрөгийн зээлийг ийм байдлаар төлүүлсэн. Энэ хөрөнгүүдийг борлуулаад эхэлсэн. Тухайлбал, Шинэ яармаг хорооллын үл хөдлөх хөрөнгийг бүртгэж авсан бөгөөд орон сууц нь борлуулагдаж байгаа.

-Тэгвэл одоо чанаргүй зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ. Хэдэн аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй байна вэ?

-2021 оны нэгдүгээр сард анх зарлахад 60 гаруй зээлдэгч байсан. Одоо Хөгжлийн банканд нийт 30 гаруй зээлдэгч байна. Үүнээс зээлээ хэвийн төлж байгаа аж ахуйн нэгжүүд ч бий. Чанаргүй 25 зээлдэгч байна. Эдгээр харилцагч нартай шүүхийн болон шүүхийн бус журмаар ажиллаад явж байгаа.

Цаашдаа бид чанаргүй зээлүүдийг Хөгжлийн банкны балансаас гаргах асуудлыг судлаад дотооддоо яриад явж байна. Ингэж гаргаснаар чанаргүй зээлүүдийг тусгай активын компани хариуцаад явна. Хөгжлийн банк бол төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явна. Ялангуяа, Шинэ сэргэлтийн бодлогод багтсан эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Чанаргүй 20 гаруй зээлдэгч байна гэлээ. Эдгээр зээлдэгч хэдэн төгрөгийн зээлээ төлж барагдуулаагүй байгаа вэ?

-25 зээлдэгч дээр 1.2 их наядын чанаргүй зээл байна. Эхний таван зээлдэгч нийт зээлийн 65-70 хувийг эзэлж байна. Тэгэхээр цөөхөн зээлдэгч дээр төвлөрчихсөн байна гэсэн үг. Зарим чанаргүй зээлийг тусгай активын компанид шилжүүлж төлүүлэх процесс хуулийн дагуу явуулна.

-Чанаргүй зээлийн асуудал ил болсноос хойш Хөгжлийн банк дахин төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн үү?

-2021 оноос хойш Хөгжлийн банк Монголын газрын тос, Амгалангийн дулааны станцын төслүүдийг санхүүжүүлсэн. Энэ төслүүд Шинэ сэргэлтийн бодлогод орсон. Монголын газрын тос руу 270 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.

-Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслөөс Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл бий юү?

-Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн хүрээ гэдэг бодлогын баримт бичгээ баталсан. Энэ нь гаднаас байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр татан төвлөрүүлдэг гол баримт бичиг юм. Энэ баримт бичигт эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц, дэд бүтцийн салбарууд багтаж байгаа. Тэгэхээр тухайн бодлогод нийцсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явна гэсэн хүлээлттэй байна.

-Хөгжлийн банк ойрын жилүүдэд төлөх өр төлбөр бий юү?

-2023 онд 220 сая ам.долларын Самурай бондыг өөрийн эх үүсвэрээрээ төлж барагдуулсан. Одоо бол Засгийн газрын баталгаатай төлөх өр төлбөр байхгүй. Одоо байгаа эх үүсвэрүүд бол Хөгжлийн банкны бие даан гаргасан эх үүсвэрүүд юм. Голцуу олон улсаас болон урд хөршөөс татан төвлөрүүлсэн 340 орчим сая ам.доллар бий.

-Хөгжлийн банкны өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн төслүүд үр дүнгүй, чанаргүй зээл нь банкийг эрсдэлд оруулсан. Цаашид олгох зээлүүддээ ямар шаардлага тавих вэ. Дахиад ийм асуудал үүсэхгүй байх баталгаа байгаа юу. Удирдлагын хувьд ямар зарчмаар ажиллах вэ?

-Хуульд заасан шаардлагаа тавьдгаараа тавина. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, мөнгө урсгалаараа төлөгдөх боломжтой гэсэн бизнес төлөвлөгөө, эдийн засгийн тооцоонууд нь байх ёстой. Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах төслүүд байх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр арилжааны банкнууд дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Хөгжлийн банк чанаргүй зээлийн асуудал дахиж гаргахгүйн үүднээс хуулиа барьж ажиллана. Мөн төслийг бие дааж биш гаднын санхүүгийн байгууллагатай хамтарч санхүүжүүлнэ. Энэ эргээд хяналт, хариуцлагыг сайжруулна, эрсдэлийг ч багасгана.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:ITOIM.mn

Л.Одончимэг

Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулна
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулна
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна