Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х. Нямбаатарыг дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х. Нямбаатарыг дэвшүүллээ
Нийтлэсэн огноо:

Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х. Нямбаатарыг дэвшүүллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм.

Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.