Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 13 секунд
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
Нийтлэсэн огноо:

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцууллаа. Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа гэж дүгнэлээ. Мөн төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг аудитын дүгнэлтэд тусгалаа.

Мөн төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна гэж үзэв. Улмаар УИХ-аас төсвийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараах асуудлыг анхааралдаа авч, Засгийн газарт чиглэл өгөхийг санал болгож байна. Үүнд:

1. Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулах;

2. УИХ-аас баталсан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ нь бодлогын хувьд зөв боловч ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй байна. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэх;

3. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4. “Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байгааг анхаарах;

5. Төрийн нууцад хамаарах байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагын орон тоог оруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлаас хууль батлагдаж, хэрэгжилтийг хангахад төсөв захирагч нарт тулгарах хүндрэлээс сэргийлж чадах юм.

Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд ТАБ-аас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдолууд гарч байна. Үүнийг анхааралдаа авч, аудитын дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатайг анхааралдаа авахыг хүсье гэжээ.

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 41 иргэнтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүдээс Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн батламж гардууллаа

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана

16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ