Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн албанд тогтвортой, үр бүтээлтэй, ёс зүйг эрхэмлэн, манлайлан ажиллаж буй нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 11 албан хаагчийг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд болон нийслэлийн Дотоод аудитын албаны дарга, Салбар зөвлөлийн гишүүн З.Отгонбаяр нар гардууллаа.

“Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр:
- НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт,
- НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга М.Мөнгөнтулга,
- Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга,
- Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар,
- Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Давааням,
- НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Номундарь,
- НЗДТГ-ын газрын Нийгмийн бодлогын газрын Нийгмийн халамж, зорилтот бүлэг хариуцсан мэргэжилтэн М.Намсрайхүү,
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж,
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Э.Дуламрагчаа,
- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн Д.Энхтунгалаг,
- Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Зохион байгуулагч Л.Энхтуул нар тус тус шагнагдлаа.








Эх сурвалж: ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!