Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 77 дугаар тогтоолоор “Тэмээн сүргийн говь” дууг Өмнөговь аймгийн сүлд дуу хэмээн баталсан.
“Тэмээн сүргийн говь” дууны аялгууг зохиосон Монгол улсын гавьяат жүжигчин А.Батдэлгэрийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон холбогдох албаныхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх говь нутгийн нийт зон олны зүгээс түүний оюуны үнэт бүтээлд хүндэтгэл үзүүлж, говь нутгийн бахархалт соёлын бүтээл гэдгийг илэрхийллээ.
Хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь “Үүрийнтуяа” хамтлагийн гишүүн бөгөөд 1973 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад эстрад болон цахилгаан хөгжмийн урсгалыг анхлан нэвтрүүлсэн хамтлагуудын нэг юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!