Нийслэлийн 21 хотхоны бага сургуулийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 8660 хүүхэд гэртээ ойр сурч, сургуульдаа хүрэхийн тулд нийтийн тээврээр хол зорчих шаардлагагүй болжээ.
Мөн тус шийдлийн хүрээнд өмнө нь 45-аас дээш хүүхэдтэй байсан ачаалал өндөртэй 1089 бүлгийн 600 орчим бүлгийн сурагчдын тоо 35-аас доош болж буурсан байна.
Ингэснээр хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нэмэгдэж, сургалтын орчин, чанарыг сайжруулахад бодит ахиц гарч байна.
Хотхоны бага сургуулийн загвар нь сурагчдыг гэртээ ойр, аюулгүй орчинд суралцах нөхцөлөөр хангахаас гадна сургууль, анги танхимын ачааллыг бууруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл болж байна.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!