2026 оны 11 дүгээр сарын 17-ны 17:30 минутын орчим Баянзүрх дүүргийн ...дугаар тоот айлаас угаарын хий өссөн дуудлага хяналтын төвд бүртгэгдэж, тус иргэнтэй холбогдож чадаагүй тул Баянзүрх дүүргийн гэрээт хяналтын ажилтан очиход тухайн иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, зуух пийшингийн битүүмж алдагдаж, түлш хэтрүүлэн чихэж хийсэн, галлагаатай үедээ пийшингийн тагийг нээлттэй үлдээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн урьдчилан сэргийлэх ажиллагаанд саад учруулж эрсдэл үүсэх нөхцөл байдал үүссэн тул харъяа цагдаагийн байгууллагат яаралтай мэдэгдэж арга хэмжээ аван эрүүл мэндийн анхны тусламжыг хүргэхээр яаралтай тусламжийн 103-тай хамтран ажиллалаа.
Иргэд та бүхэн согтууруулах ундааг тохируулан хэрэглэж өөрийгөө болон гэр бүлээ угаартах эрсдэлд оруулахгүй байхыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс онцгойлон анхааруулж байна.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!