ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив
Огноо
Унших
8 минут 42 секунд
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан 10 цаг 37 минутад эхэлж, Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Screenshot 2026-11-19 at 11.27.19.png

Байнгын хорооны хуралдааныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал удирдан явуулсан юм. Төв банкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн саналыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Энэхүү төслийг боловсруулахдаа сүүлийн 15 жилд төрөөс баримталж ирсэн мөнгөний бодлогын үр дүнг үндэслэсэн гэдгийг онцлов. Монголбанкны төлөөллийн танилцуулснаар бол Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг анхааралдаа авч, цаашид төв банканд төсвийн шинжтэй асуудлыг хариуцуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бүрэн дүүрэн хангаж, тогтолцоог үндсээр өөрчлөх асуудал тулгамдаж буйг илтгэсэн юм.

Танилцуулгад дурдсанаар, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа.

2026-11-19 14.12.25.jpg

Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай гэв.

2026-11-19 14.13.04.jpg

Монголбанкны танилцуулгын дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тогтоолын төслийг танилцууллаа.

2026-11-19 14.12.35.jpg

УИХ-ын даргын 2026 оны 437 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Б.Тулга, Б.Уянга, Б.Чойжилсүрэн, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар ажиллажээ. Ажлын хэсэг 4 удаа хуралдаж, Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн саналтай танилцан, холбогдох тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа, тооцооллыг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч судалсан гэв. Монголбанкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн санал, мэдээлэл, судалгаа, тооцоололд үндэслэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Төрийн мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах, төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанкаас цаашид санхүүжүүлэхгүй байх, төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж мөнгөний бодлогын нөлөөлллийг сайжруулах, түүнчлэн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд заалтыг төсөлд шинээр нэмж тусгалаа. Тогтоолын төслийн саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье хэмээн Ажлын хэсгийн ахлагч илтгэв.

2026-11-19 14.13.10.jpg

УИХ-ын тогтоолын төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгажээ. Ирэх онд мөнгөний бодлогын чиглэлээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг ил тод бүртгэлжүүлэн оновчтой зохион байгуулах; Уул уурхайн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг Монголбанк дахь Засгийн газрын гадаад валютын дансанд шууд төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох ажээ.

2026-11-19 14.11.49.jpg

Мөн Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, арилжааны дэд бүтцийг холбож, төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлэх; Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг үнэлж, нөөцийн аюулгүй байдлыг хангах, улсын зээлжих зэрэглэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлогын уялдааг хангах нь Засгийн газрын үүрэг гэж үзжээ.

Харин Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд зургаан асуудлыг даалгахаар төлөвлөсний дотор банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн нэгдсэн цахим талбарыг хөгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал багтсан байна.

2026-11-19 14.12.44.jpg2026-11-19 14.12.49.jpg

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Ж.Золжаргал нар асууж, байр сууриа илэрхийллээ. Жил бүр улсын төсвийг батлахаас өмнө мөнгөний бодлогоо тодорхойлж, хэлэлцэх чухал гэдгийг гишүүд онцолж байв.

2026-11-19 14.12.02.jpg

Гишүүд асууж, хариулт авч гүйцсэний дараа УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Х.Булгантуяа, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, О.Батнайрамдал, Б.Заяабал нар үг хэлсэн. Төв банк реформын шинжтэй зоригтой санал бүхий төслийг боловсруулан оруулж ирсэн гэдгийг гишүүд тэмдэглэж, ажил хэрэг болгох учиртайг онцолж байв.

2026-11-19 14.11.36.jpg

Хуралдаан даргалагчаас нийгэмд хөндөгдөөд байгаа их хэмжээний мөнгөн шилжүүлгийн асуудал, мөнгө угаалттай холбоотой асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг Ажлын хэсэгт сануулж, УИХ-ын тогтоолын төслийг нэг бүрчлэн уншиж танилцууллаа. (Тогтоолын төслийг унших)

Төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тогтоолын хавсралтаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг батлах бөгөөд биелэлтэд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих юм.

2026-11-19 14.11.45.jpg

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, А.Ундраа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Уянга, Л.Энх-Амгалан, Б.Заяабал, Г.Очирбат, Ч.Анар, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ц.Баатархүү, П.Батчимэг, Э.Одбаяр нар хүрэлцэн ирж, идэвхийлэн оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ
Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ
 
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар  болжээ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар болжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна