Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 4 секунд
Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.03 /хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цаг дөхсөн тул "Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай" нийцлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ.

Иймд Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч гишүүдэд уншиж, танилцуулав.

Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг мэдэгдэж, нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.

1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна гэв.

Байнгын хорооны даргаар өөр гишүүнийг нэр дэвшүүлэх талаар саналтай гишүүн байгаагүй тул нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь эрчүүд байдаг тул даргаар нь Д.Үүрийнтуяа гишүүнийг сонгож, хүйсийн давуу байдлыг олгох саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг төсвийн гүйцэтгэлд анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн байнгын хорооны дарга болбол хуралдааны дэгийг 100 хувь сахиулж чадах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар цаашид төсвийн бодлогод ямар бодлого, зарчим баримталж ажиллах талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын дарга Н.Учрал “Ажлын хэсэг байгуулах тухай“ нийт 58 захирамжийг хүчингүй болгов

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ