Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 1 секунд
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Нийтлэсэн огноо:

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах шинжтэй, үүнээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн тааруу байгааг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар асуусан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн бүрт хамааралтай, чухал асуудал хэлэлцэх үеэр хуралдааны ирц хангалтгүй бна гэв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад хүн бүр үүрэг хүлээх ёстойг сануулсан түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа, гэрлэлт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах эрх эдэлнэ. Зөвхөн эцэг тогтоох хүсэлтийг шийдвэрлэснээр уг эрх үүсэхээр хуулийн төсөлд тусгасан хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд Өргөдлийн байнгын хороонд цөөн бус удаа хандсан болохыг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, энэ хуулийг баталснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эсэхийг асуув. Тэрбээр, нэхэмжлэгч тал гэр бүлийн асуудлаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлгийг мартсан тохиолдол, жишээ олон бий. Тиймээс шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай гэсэн юм. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хүүхдээсээ алс хол ажиллаж, амьдарч байгаа эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрлэлтийг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг лавлахад, эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг гэрлэлтийн байдлаас үл хамааран хүчинтэй байх учраас газар зүйн байршлаас шалтгаалахгүйгээр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас зугатах боломжгүйгээр зохицуулсан гэж Ажлын хэсгийн төлөөлөл хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол, дээд ашиг сонирхол нь хоёр өөр асуудал тул хүүхдийн оролцоог чухалчилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, саналыг нь шүүхийн шийдвэрт харгалзан үздэг байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл, дундын хөрөнгийн талаар төсөлд тусгасан эсэхийг тодруулав.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, гэр бүлийн асуудлаар хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэрт 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсохоор төсөлд тусгасан. Дундын өмчлөлийн хөрөнгө хураахдаа шүүхэд эрх олгосон зохицуулалтыг оруулсан гэж хариуллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага эртний гэдгийг онцлоод хүүхдийн тэтгэлгээ авч чадахгүй байгаа хүмүүст эргэн төлөгдөх нөхцлөөр дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Монгол гэр бүлийн бат бөх байдал, удмын санг хадгалж, хамгаалах асуудал хэлэлцэж байхад чуулганы хуралдааны ирц хангалтгүй байгааг шүүмжлэхийн зэрэгцээ иргэдээс илгээсэн асуултуудыг хуулийн төслийн ажлын хэсгээс асуусан. Тэдний асуултад Засгийн газрын төлөөлөл хариулахдаа, шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгасан гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, аливаа улс оронд гэр бүлийн байдал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэхийн тулд шуурхай хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цогцоор нь шийдвэрлэх ёстой тул энэ талаар ямар зохицуулалт тусгасныг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эд хөрөнгийн эрхтэй холбоотой зохицуулалт орсонд олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт тавьж, байр суурь илэрхийлж, хуралдаан даргалагч цагийг сунган, хэлэлцүүлж дууссаны дараа Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн хэлэлцэв. Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, төслүүдийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгаж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг, 40 зүйлтэй байхаар боловсруулсан хэмээн танилцуулсан. Энэхүү төсөл батлагдсанаар гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчийн сонгон шалгаруулалтыг хуулийн төслөөс урьтаж эхлүүлсэн нь ойлгомжгүй, тухайн ажилд өөрөө гэр бүлтэй хүн байвал зохимжтой, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэхэмжлэлийн дагуу тухайн гэр бүл салалтыг сунжруулахгүй, аюулгүй байдлыг хангаж, шийддэг байхыг тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, О.Номинчимэг, О.Саранчулуун нар гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд болж, эмэгтэйчүүдэд үүрэг, хариуцлага үүрч, эцэг, эхчүүд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийдэг, хаяг нь тодорхойгүй болчихдог байдлыг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэр бүл, өмч хөрөнгөө орхин явах шаардлагатай тулгарах нь олонтаа тул тэднийг хамгаалах, өмчлөлийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодрууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, гэр бүлийн асуудалд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамааралтай. Тиймээс Улсын Их Хурлын эрэгтэй гишүүдийг "Их Хуралдай" танхимд орж ирж, хуралдаандаа суухыг сануулж байлаа.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад хүнд сурталтай, дарамт чирэгдэл их учраас иргэдийг залхаадаг байдал энэхүү хуулийн төсөл батлагдсанаар цэгцрэх боломжтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн ажлын хэсгээс асуусан юм. Тэрбээр, гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувь нууцтай холбоотой асуудал хөндөгддөг. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хүний нэр төрд халдах, зураг, хөрөгтэй нь байршуулсан хүний эрхийн зөрчил үйлдэгдэх болсон. Тэдгээрийн хохирогч нь хүүхдүүд болж, гадаадад суралцахаар явах, нийгмийн харилцаанд ороход ялгаварлагдахад хүрдэг. Иймд энэ талаар ямар заалт тусгасныг лавлаж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана