Авлигатай тэмцэх газраас Сангийн яам болон түүний харьяа агентлаг болох Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран 2026 оны эхний хагас жилд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг (АТҮХ) хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хэлтэс (АТҮХХХ), Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй (УССГХ) хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн уулзалтаар 2025 оны Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний эхний шатны үнэлгээ, мөн тус яам болон харьяа агентлагуудын Шударга байдлын үнэлгээний дүнг танилцуулж, цаашид үнэлгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!