Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Нийтлэсэн огноо:

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13 ) алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Улсын Их Хурлын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараа тус сургуулийн музейг үзэж сонирхохын зэрэгцээ “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 435 дугаар захирамжаар байгуулж, улмаар Засгийн газрын 2023 оны 307 дугаар тогтоолын дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд шилжүүлсэн байна. Нийт 15 бүлэг хичээллэх дөрвөн танхимтай, 150 сурагч байрлах дотуур байртай, номын сан, 250 хүний суудалтай урлаг, спорт заалтай бөгөөд 26 багш, 36 ажилтан, алба хаагчтайгаар сургалт, хичээлийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал Д.Энх-Амгалан танилцуулж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Н.Учрал тус их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн байраар орж, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаж, улс оронд нэн эрэлттэй кибер аюулгүй чиглэлээр суралцаж буй сонсогчдод сурлагын өндөр амжилт хүссэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ эхэнд удахгүй тохиох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 105 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирсэнд бахархаж буйгаа илэрхийлсэн.

Мөн тэрбээр, улс орны гадаад, дотоод аюулгүй байдал нэн эгзэгтэй байсан 1930-аад оны эхэн үе, Халхын гол, Чөлөөлөх дайны хүнд он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэж, тухайн үеийн нам, засаг болон цэргийн дээд удирдлагын үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтээрээ хоёр туйлт ертөнцөд хуваагдсан хүйтэн дайны ээдрээтэй цаг үед ч цэргийн нэгдсэн дээд сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг хэмээв. Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль хөгжлийнхөө түүхэн хугацаанд батлан хамгаалах салбарын 90 мянга гаруй албан хаагчийг бэлтгэж, тэдгээрийн дундаас нисгэгч Д. Дэмбэрэл, пулемётын наводчик Ц.Олзвой, улс төрийн ажилтан Л.Гэлэгбаатар, хуягтын жолооч Л.Хаянхирваа, М.Экей, их бууны салааны дарга В.Шарав, 1945 оны Чөлөөлөх дайны удирдах бүрэлдэхүүнд баатарлаг гавьяа байгуулсан дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Д.Нянтайсүрэн, хурандаа П.Шагдарсүрэн нарын Улсын Баатар, олон арван төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн дээд цолтон, эрдэмтэн судлаач, шинжлэх ухаан, урлаг, спортын алдартнууд төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга тодотгов. Үргэлжлүүлэн, тус их сургуулийн эрдмийн хамт олон харьяа долоон салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг сайшаан үнэлж байлаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөөх 105 жилийн дайчин замналыг бүтээлцэж, олон зуун шилдэг сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагчдыг бэлтгэсэн ахмад үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн буурлуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм. Эдүгээ улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж, олон улс, бүс нутгийн цэрэг-улс төр, эдийн засаг, геостратеги, геополитикийн ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөн улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын өмнө шинэ сорилтыг бий болгож буйг Улсын Их Хурлын дарга тодотгов. Монгол Улс аюулгүй байдлаа хангах, гаднаас учрах эрсдэлийг сөрөн тэсвэрлэхийн тулд гадаад, дотоод бодлого, нийгэм эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болоод байна. Ийм цаг үед Та бүхэн хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, байлдааны шинэ арга тактикт суралцсан төрийн цэргийн байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд улам чармайн ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Үүнд төр, засгаас ч онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзав

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана