Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.
Ингэснээр АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15 мянган ам.доллар хүртэлх буюу 54 сая төгрөгийн барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болж байна. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгөх юм. Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх, консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхааруулсан байна.
Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/mn/visas-mn/ цахим сайтаас авах боломжтой ажээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЕ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!