Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлтийн ажил дууслаа. Уг ажлын хүрээнд 2076.68 м.кв талбайн барилгын дээвэр засвар, 1613.7 м.кв талбайд дотор сангийн хэсэгчилсэн засвар болон анги, танхимын дүүжин тааз, хана, хаалгыг шинэчилж, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийж дуусгалаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус засвар, шинэчлэлийн ажлыг “Роуд дэвэлопмент” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.






НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!