УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 17 секунд
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзав
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.03.19) Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хүндэт зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Манай улс гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Унгар Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг тэмдэглэлээ. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг дурдаад “Тиймээс дэлхийн бүх улс оронтой идэвхтэй харилцаж, харилцан итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхийг эрмэлзэж байна” хэмээсэн.

Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ илэрхийлээд, тэр дундаа дээд, өндөр түвшний айлчлалын давтамж, харилцан ойлголцол сүүлийн жилүүдэд хоёр талд хэрэгжсэн айлчлалаар бэхэжсэнийг онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улс парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж үздэг болохыг тэмдэглээд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй анхны Улсын Их Хурлын талаар товч мэдээлэл танилцуулаад, 5 нам, эвслийн төлөөлөл бүхий энэхүү Улсын Их Хурал 32 эмэгтэй гишүүнтэй гэдгийг онцлов. Парламентын нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүд байгаа нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт болохыг тодотгон хэлсэн.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош, цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд талархал илэрхийллээ. Хоёр улсын ард түмэн түүхээрээ, сэтгэл зүрхээрээ ойр дотно байдаг нь Унгар, Монголын харилцааны суурь болдог хэмээгээд, Монгол Улсын парламент дахь жендэрийн харьцаа нь чухал амжилт болохыг тэмдэглэн, сайшаав. Манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл нь боловсрол, соёлын салбар болохыг дурдаад Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцдаг нь бусад улс орныхоос хамгийн олон болохыг онцоллоо.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Унгар Улсад мэдлэг, боловсрол эзэмшиж буй монгол залуус эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд иймд боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

Хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний айлчлалуудын үеэрх яриа, хэлэлцээ нь бодит ажил хэрэг болоход Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг, оролцоотой хэмээн санал нэгдэв.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущански болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Скиндоксын  гоо сайханы  бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн  Ганчимэг захирал  “зодуулжээ”

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ